ЗАР
ДАЛАНЗАДГАД ДАХЬ НҮҮРС БОРЛУУЛАХ ЦЭГТ ӨДӨРТ 80-90 ТОНН НҮҮРС ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЖ БАЙНА
🕔 2020/11/20 21:50 446
Тавантолгой ХК нь уурхайн амнаас 1 тонн нүүрсийг 38,500 төгрөгөөр, Даланзадгад дахь нүүрс борлуулах цэгт 1 тонн нүүрсийг 55,000 төгрөгөөр борлуулж байна.Өдөрт уурхайгаас Даланзадгад дахь нүүрс борлуулах цэгт 80-90 тонн нүүрс тээвэрлэн хүргэж байгаа ажээ. Тухайн цэг дээр 1 борлуулагч өдөр бүр 9-18 цагийн хооронд нүүрс борлуулан ажиллаж байна.
Албан байгууллага, ААН, иргэдийн хувьд уурхайн амнаас ажлын өдрүүдэд 8-17 цагийн хооронд 20 хүртэлх тонн нүүрсийг шууд, 20-40 тонн хүртэлх нүүрсийг 1 удаагийн гэрээгээр худалдан авч байгаа юм. Улс орон даяар хатуу хөл хорио тогтоосон хэдий ч уурхайчид халдвар хамгааллын онцгой дэглэмийг мөрдөн үйл ажиллагаагаа явуулж байна.скачать dle 12.0
Санал болгох
Санал асуулга
Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?
Цаг агаар
Валютын ханш
| Уншиж байна |





































































































