📅

МААНИЙН ХИЙДЭД БУРХАН БАГШИЙН СЭРЭГ ДҮРИЙГ БҮТЭЭН ЗАЛНА

🕔 2020/08/26 13:50 504
Өмнөговь аймгийн Маанийн хийд нь анх Базар маанийн хийд нэртэйгээр байгуулагдсан бөгөөд үүнээс хойш олон удаа буйр сэлгэн нүүсээр 2002 оноос одоогийн буйрандаа суурьшсан түүхтэй. Маанийн хийдийн шинэ жасын барилгын ажил дуусч тун удахгүй сүсэгтэн олондоо үүдээ нээх юм.
“Тавантолгой”ХК-ийн ТУЗ-ийн 2020.07.25-ны өдрийн хурлын шийдвэрээр Даланзадгад хотын Маанийн хийдийн шинэ жасын барилгын бүтээн байгуулалтад зориулан, сүсэгтэн олны буян номын үйл хэргийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “БУРХАН БАГШИЙН СЭРЭГ ДҮР”-ийг 2 шавийнх нь хамт бүтээн залахаар шийдвэрлэлээ.

Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Маанийн хийдийн гол шүтээн болох бурхан багшийн сэрэг дүрийг 50 сая төгрөгөөр бүтээн залах бөгөөд нутгийнхаа сүсэгтэн олны буян заяаг их шүтээндээ даатгах буяны үйлд хөрөнгө оруулж байгаа чухал шийдвэр болсон юм. Бурхан багшийн оюун ухаан далай тэнгис лүгээ адил зах хязгааргүй, зүрх сэтгэл нь асар нигүүлсэнгүй, энэрэхийн дээд биелэл хэмээн сүсэгтэн олон маань сүслэн залбирдаг бөгөөд тун удахгүй Маанийн хийдийн шинэ барилгын гол хойморт Бурхан багшийн сэрэг дүр сүндэрлэх юм.

Буян номын ариун өргөө болсон маанийн хийдийн шинэ жасын барилгыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүтээн босгосон бөгөөд улсын комисс ажиллан хүлээн авсан байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна