📅

Агуйн сүм нь Төвдийн Буддизмын улааны шашин бөгөөд Лашбүрэнгадинлин нэртэй баруун хойд Хятадын хамгийн том сүм хийд

🕔 2018/08/25 18:49 877
Хөрш аймагт бүтээн байгуулалтууд алхам тутам өрнөхийн зэрэгцээ аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж байгаа нь анзаарагдаж байлаа. Аялал жуулчлалын салбартаа хөрөнгө оруулалт их хийж байгаа нь илт. Тухайлбал бурхан шашны сүм хийдийн туурь, олдвороо орчин цагийн бүтээн байгуулалттай хослуулан жуулчдыг татах нэг үзмэр болгож байгаа олон газрууд байна. Үүний нэг нь Агуйн сүм юм.
Агуйн сүм нь Төвдийн Буддизмын улааны шашин бөгөөд Лашбүрэнгадинлин нэртэй баруун хойд Хятадын хамгийн том сүм хийд юм. Өвөр монголын Улааны шашины цорын ганц газар бөгөөд 12 гол сүмүүдийн нэг гэх.Энэ сүмийн агуйд ирж гэгээрсэн Ловончимэг бурхан нь бадам лянхуа цэцэгнээс төрсөн гэсэн домог үлгэрт өгүүлдэг.Баруун газраас ирж шулам дарж энэ агуйд ирж бясалгал хийж гэгээрсэн бурхан юм.
Тус газарт очиход орчин цагийн сүм хийдийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөсөөр угтлаа. Сүмийг 1798 онд барьжээ. 1500 м-ийн өндөрт байрладаг Төвд маягаар баригдсан Агуйн сүм нь уулын оройд байдаг бөгөөд өгсүүр шатаар нэлээд газрыг туулж байж бид сая агуйд очлоо. Яг л хуучин цагийн дүр төрхөөрөө байх агуйн сүм Монголын эрт цагийн хийдүүд шиг сэтгэгдэл төрүүлэн угтах аж. Манж, Монгол,Төвд, Хятад 4 хэлний Зонхчүн сүм. Гол танхимын эргэн тойрон дахь хадан хясаанд 5 өвөрмөц байгалийн агуй байрлана. Ловон чимэг агуй, Жагир самба агуй, Самбагарав агуй, Дарь эх агуй, Эрдэнэ зуу агуй гээд дор бүрдээ сүсэг бишрэлийн утга учрыг агуулдаг хэмээн сүмийн лам танилцуулж явлаа. Ловон чимэгийн агуй 300-аад жил болсон. Жил бүрийн 7-р сарын 10 болон 9-р сарын 25-ны өдөр сүмийн найр болж олон газрын жуулчид сүмд очиж мөргөл хийдэг.Тэр дундаа Монголчууд очиж их сүсэглэн залбирдаг гэнэ. Ажил үйлсээ даатгаад чин сэтгэлээс сүслэж чадвал санасан бодсон ажил үйл бүтдэг гэнэ.
 Өндөр хадан дунд байрлах агуйн сүмийг орчин цагийн хэлбэрт оруулж бүтээн байгуулалт хийж байгаа учир хуучин дүр төрх нь алдагдахаас өмнө амжиж очиж мөргөх, ажил үйлсээ даатгах гэсэн сүсэгтэн олны хөлд нэлээд дарагддаг гэнэ. Өндөр өндөр хадан ханандаа маанийн үсэг жирийтэл бичсэн, нууцлагдмал агуйн сүм олон мянган жилийн түүхийг өгүүлэн сүсэг бишрэл тээсэн хүмүүсийн сэтгэлийн өглөгөөр өнгө сэргэн, үзэмж нэмсээр. Биднийг очих үед бурхан багшийн дүрийг залсан ИХ Дуган барих ажил ид өрсөж байлаа.
 скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна