📅

Малчид аялал жуулчлалын бааз ажиллуулан ашиг орлого ихтэй байна

🕔 2020/08/04 09:11 535
ӨМӨЗО-ны Ордос хотын Үүшин хошууны Туг суурингийн Хуа Толгой багийн малчид орон нутгийн нөхцөл давуу талаа ашиглаж, соёл аялал жуулчлалын компани ажиллуулан ашиг орлого ихтэй байна.
Үүшин хошууны Баяннуурын тал нутгийн дэнжид суугаа малчин Нарсынх аялал жуулчлалаар яваа хүмүүст екологийн цэвэр хүнсээр хийсэн хоол унд, цэвэр тохилог орон сууцаар хангаж “Номинтал малчин айлын зуслан” эрхлээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн жил Нарсын аялал жуулчлалаас олсон орлого 600 мянган юаньд хүрчээ.
2017 онд Нарс ойр хавийн 12 малчин айлаа дайчилж, хөрөнгөө хамтруулан “Ордос хотын Баяннуурын соёл аялал жуулчлалын компани” байгуулж, олсон ашигаа хамтаар хуваан ашиг хүртэх болсон юм. Тэд компаниа байгуулсны дараа морь тэмээ унах, мотоцикл унах, үхэр хасаг тэргэнд суух, сур харвах, гулгаж наадах зэрэг тоглоом наадмын талбай болон машин тэргийг бүрэн болгож, жуулчдад идэж уух, тохилог буудалд суулгах, , наадаж тоглох зэрэг бүрэн үйлчилгээ хангах болсон байна.
Бэлтгэсэн нь : Үүшин хошууны хэвлэл
мэдээллийн нэгдсэн төвийн Буянт, Лханноровскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна