📅

Монгол шатрын боловсон хүчин бэлдэх бааз Үүшин хошуунд байгуулагдлаа

🕔 2020/05/29 13:25 296
ӨМ-ын монгол шатрын холбооноос Ордос хотын монгол шатрын хөгжлийг ахиулж, ирээдүйн хойч үедээ уламжлан дэлгэрүүлэхээр зорилт болгон 5 дугаар сарын 28-ы өдөр “ӨМ-ын монгол шатрын шилдэг боловсон хүчнийг бэлдэх бааз”-ыг Үүшин хошууны монгол үндэстний туршилтын бага сургуульд байгуулсан байна.

Нээлтийн ёслолд , ӨМ-ын монгол шатрын холбоо, Ордос хотын монгол шатрын төрлийн нийгэмлэг, Ордосын монгол шатрын нийгэмлэгийн хариуцлагатай хүмүүс, Үүшин хошууны монгол үндэстний туршилтын бага сургуулийн удирдлага болон хэсэг эцэг эхчүүд зэрэг хүмүүс оролцож, мэргэжлийн багшаас монгол шатар нүүх арга болон монгол шатрын үүсэл хөгжлийн тухай танилцуулга хийжээ.

ӨМ-ын монгол шатрын холбооны байнгын хэрэг эрхлэгч Хүчинтөгөс, Үүшин хошууны монгол үндэстний туршилтын бага сургуулийн монгол шатрын багш Соёлдалай, Ордос хотын монгол шатрын төрлийн нийгэмлэгийн тэргүүлэгч Сайнзаяа нар ярилцлага өглөө.

/Бэлтгэсэн нь : Бадрах, Буянт /скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна