ЗАР
Шар мөрний нойтон газрын аялал жуулчлалын газар үзэх зүйл ихтэй
Шар мөрний нойтон газрын аялал жуулчлалын газар нь Баяннуур хотын Линь хэ дүүргийн өмнөд хэсэгт, Шуан Хэ шинэ дүүргийн хойд талд 1,96 сая м/кв талбайтай.Парк нь байгаль орчин экологийн цогц хөгжил,соёлын өв түүх,чөлөөт аялал байгалийн үзэсгэлэнт газар дээр тулгуурладаг бөгөөд монгол соёлын үзэсгэлэнгийн газар Хотын соёлын амралтын бүс Шар мөрний соёлын үзэсгэлэнгийн газар, Газар тарианы соёл иргэншлийн бүс, Экологийн интертаймент бүс, экологийн загасны салбарын бүс, Усан дээрх интертайнмент бүс гэх мэт 7 бүсэд хуваагдана.
Шар мөрний усан ашиглалтыг ямар түүхэн замналаар энэ цаг үед бий болгосон түүхийг үзэж сонирхохоор Хатан голын Соёлын Ашиглалтын музейг үзлээ.Баяннуур хотын Бортохойн соёл иргэншил хамгийн анх үүсэж хөгжсөн өлгий нутаг. Хатан гол бол Дундадын соёлын голомт, өлгий нутаг гэж үздэг.Хатан голын Соёлын ашиглалтын музей нь 3 хэсгээс бүрддэг. Гэрэл цацрангуй Хатан голын усан ашиглалтын соёл, Нээн тэмүүлсэн Бор тохойн услалтын орон, Эдүгээ уламжлагдсан Хатан голын аж үйлс гэсэн тус бүрдээ түүхэн цаг хугацаа, соёлыг харуулсан зураг, эдлэл хэрэглэл, түүхийг нэг дор харж болно.
Бортохойн ард түмэн Хатан голын усыг татан тариа тариалах гэж олон жилийн нөр их хөдөлмөрөө зориулжээ. Баяннуурын ард түмний хичээл зүтгэлийн үр дүнд энэ цагийн хөгжилд хүрсэн гэдгийг энэ музейгээр зочилсон хэн боловч бүрэн ойлгоод гарахаар маш ойлгомжтой түүхэн зураг, тайлбар, баримт материал, эдлэл хэрэглэлээр дүүрэн аж.