ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпингийн дурдсан “Ард иргэд эрхэм дээд Амь нас эрхэм дээд” гэх чухал зарчмыг бодитой болгож хэрэгжүүлэн, даатгалд хамрагдсан хүмүүс өвчнөө эмчлүүлж , эм авахад сайн үйлчилгээ үзүүлэхийн төлөө ӨМӨЗО-ны эм эмнэлгийн даатгалын товчооноос удаан хугацаанд эмчлэгдэх өвчний эм болон эм эмнэлгийн байгууламжийн цар хүрээг өргөн болгожээ.Тухайлбал Улаан толбот чонон хөрвөс өвчнийг зөвхөн нэг л эмнэлэгт эмчилж байсныг одоо таван эмнэлэгт эмчлэх болгосон байна. Тодруулбал Зэвсэгт цагдаагийн ӨМӨЗО-ны ерөнхий эмнэлгийн хороо, ӨМӨЗО-ны ардын эмнэлгийн хороо, ӨМАУИС-ийн харья эмнэлгийн хороо, ӨМ-ын олон улсын монгол эмнэлгийн хороо, ӨМ-ын Хятад эмнэлгийн хороо зэрэг таван эмнэлэгт эмчлэх боломжтой болно. Паркинсоны өвчнийг эмчлэх эмийг өмнө нь ганцхан эмийн санд зардаг байсан бол одоо 3 эмийн санд зарах болсон байна. Мөн Ли Ань их эмийн сан, Жин Юань их эмийн сан, Гүө Да эмийн сангийн нэгдүгээр салбар дэлгүүрээр борлуулагдах аж.
Энэ удаа онцгой удаан эдгэрдэг өвчнийг эмчлэх, эм авах эм эмнэлгийн байгууламжийн хүрээг өргөн болгосон нь ӨМӨЗО-ны эм эмнэлгийн даатгалын товчоо бодит ажилтай холбогдуулан гаргасан иргэдэд ашигтай арга бодлого юм. Уг арга хэмжээг авснаар даатгалд хамрагдсан өвчтөн эмнэлэгт хандаж, эм авахад асуудал үүсдэг байсан асуудлыг шийдвэрлэн, онцгой удаан хугацаа шаарддаг өвчинд зориулсан эм эмнэлгийн байгууламж цөөн, байрлуулалт зохимжгүй зэрэг асуудлыг зохих хэмжээнд шийдвэрлэжээ.
/Эх сурвалж : Ардын сайт/
скачать dle 12.0