📅

“Нас хэдий өндөр, цар тахал хэдий хүнд байсан ч бид яасан ч зориг шантарч болохгүй”

🕔 2020/05/25 13:56 292
ӨМ-ын ТИС-ын мал эмнэлгийн дээд сургуулиас хүрэлцэн ирсэн ардын төлөөлөгч Хөхбаатарын хувьд Хятад Улсын дарга Ши жиньпиний ӨМ-ын баг төлөөлөгчийн хянан зөвлөхөд ажиллах үеийн цар тахлыг урьдчилан сэргийлэх сэдвийн тойронд өрнөсөн яриа нь маш гүн сэтгэгдэл үлдээжээ.

“Энэ удаагийн дэлхийд ховор тохиох цар тахлын эсрэг тэмцэж байгаа үед Хятад Улсын дарга бодлого тогтоож, аргачлал хайсан юм. ХКН-ын төв хороо нь байнга ард иргэддээ санаа тавьдаг.”

Хятад Улсын дарга Ши жиньпин яриан дундаа ард түмнээр гол болгох хөгжлийн үзэл баримтлалыг онцолсон байна. Тэрээр хэлсэн үгэндээ: “ Нас хэдий өндөр, цар тахал хэдий хүнд байсан ч бид яасан ч зориг шантарч болохгүй”гэсэн бөгөөд жишээ нь “Шинэ корона вирус дэгдсэнээс хойш хамгийн өндөр настай буюу 108 настай халдвар авсан өвчтөнийг анагаан эдгээсэн юм. Өнөөдөр төлөөлөгчийг танилцуулахаар Хубэй мужид 80 наснаас дээших өндөр настайчуудыг нийтдээ 3000 гаруйг эмчлэн эдгээсэн гэж байна. Түүний хэлэхээр 87 тай нэгэн настанд яаралтай туслахын тулд арваад эмч сувилагч тасралтгүй 10-аад өдөр ажилласан гэнэ”.

“ Хятад Улсын хэмжээн дэх хамгийн шилдэг эмч, хамгийн дэвшсэн тоног төхөөрөмж, хамгийн эрэлт хэрэгцээтэй эд зүйлийг цуглуулж, чадах чинээгээр хижгийг авран засахад оруулж эмчилгээний төлбөрийг бүрэн хэмжээгээр нь төрөөс даасан юм.

Ард түмэн эрхэм дээд, амь нас эрхэм дээд, ард түмний амь насны аюулгүй байдал болон биеийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө ямар ч үрэгдэл сүйдэл гаргахаас буцахгүй”.

“ХКН-ын үндэс нь ард түмэнд тулгуурлаж, цус нь ард түмэнд байна.”. “ХКН ард түмнийг эе эвээр дагуулж, хувьсгал хийх, бүтээн байгуулах, өөрчлөхийн үндсэн зорилго нь ард түмнийг сайн сайхан амьдруулахын төлөө юм. Хир их өрсөлдөөн буюу дарамттай нүүр тулж байсан хэдий ч, үрэгдэл сүйдэл гарч байсан хэдий ч энэ бол үүрд гуйвахгүй, хувирахгүй байх болно”.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна