📅

Ч.Цэцэг-Ѳлзий агсны нэрэмжит шатрын тэмцээнд 261 тамирчин оролцож байна

🕔 2019/08/14 14:54 568
Шатрын спортын зүтгэлтэн Ч.Цэцэг-Ѳлзий агсны нэрэмжит "Таван толгой цом-2019" 3 дахь удаагийн тэмцээн Ѳсвѳрийн 6, Насанд хүрэгчдийн 3 ангиллаар явагдаж байна.Тэмцээнд 261 тамирчин оюуны спортоор уралдаж байгаа тѳдийгүй ОУ-ын цолтой 18 тамирчин, Ѳвѳрмонголын ѲЗОрны 12 тамирчин оролцож байгаа нь тэмцээнийг улам чансаатай, ѳрсѳлдѳѳнтэй болгож байна. Ч.Цэцэг-Ѳлзий агсан нь Ѳмнѳговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байхдаа оюуны спорт шатрыг хѳгжүүлэх үүднээс аймагтаа ѳсвѳрийн шатарчдын дунд "Таван толгой цом" анхны тэмцээнийг 2012 онд санаачлан зохион байгуулж байжээ. Мѳн "Зууны шатар" нэртэй клубыг байгуулж шатрын хѳгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж иржээ.

Ч.Цэцэг-Ѳлзий агсны хүү Ц.Ашид нь 5 наснаасаа шатар тоглож тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргасаар байна. Ц.Ашид аавынхаа шатрын спортыг хѳгжүүлж байсан үйлсийг нь үргэлжлүүлэн, хобби болгон цуглуулж байсан шатар, марк зэргийн сонирхолтой үзэсгэлэн, зургийн цомгийг тэмцээний танхимд дэлгэсэн нь үзэгчдийн сонирхлыг их татаж байлаа. Тэмцээний аваргууд 16-ны ѳдѳр тодорно.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна