БИ ТЭДЭНД САНУУЛАХ ГЭСЭН ЮМ. ХАРИН МИНИЙ БИЕ ХУДАЛ ЗҮЙЛ БИЧСЭН БОЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХЭД БЭЛЭН БАЙГАА БОЛНО
Дээхний УИХ-ын сонгуулийн дараа Өмнөговь аймгийн ИХ-д МАН олонх болж баахан бацаанууд дарга болж тоглоод элгээр нь мөлхүүлэхийн даваан дээр АН гарч ирж нэг амыг нь татаж байсан тэр үеийг хүмүүс мартаагүй ч МАНайхан одоо бараг мартаа биз. Сонгуулиар ялагдангуутаа л хоолны захад хүргэсэн МАН-аа Борын талбайн ар талын буланд хэдэн бор матмал сандал, яйжгий ширээтэй нь хаяад Австрали, АНУ гээд алга болцгоосон нөхдүүдийг бараг санахгүй болтлоо мартсан ч байж магад.
Нэрийг нь хэлж өгье!
Тэр үеийн засаг дарга Цэрэнбаяр, одоогийн засаг дарга Наранбаатар.
Яагаад эдгээр нөхдийн овгийг нь бичсэнгүй вэ гэж гайхаж магадгүй.
- Манай нутгийн сайхан эрчүүдийг ийм ярианд оруулахгүй гэсэндээ л тэр.
Намаасаа албан тушаал авч тонгочиж ханасан нөхөд бараа сураггүй болж эзэнгүй болчихсон байхад миний нутгийн зангарагтай эрчүүдийн нэг ВААНЧИГИЙН МӨНХБАТ намынхаа ахмадуудыг эргэж тойроод тэдэндээ цагаан сараар золгосон шиг явдаг хэдхэн хүний нэг байлаа.
Яагаад нэрийг нь томоор бичив гэж асуух байх л даа.
- Эцгийнхээ нэрийг хугалаагүй яваа болохоор нь томоор бүтнээр нь бичлээ.
Намынхаа байраар ордог ч хүнгүй тэр “айдас хүйдэстэй” цаг үед намдаа сарвайх хүн өдрийн од шиг байсныг би сайн мэднэ.
Яаж мэддэг юм бэ гэж үү?
- Өмнөговь аймгийн МАН-ын удирдлага, гишүүдийн дунд миний дотны сайхан найзууд, ах дүү нар байдаг юм.
Яг ийм “тарчихсан” цаг үед Өмнөговь аймгийн МАН-ын шилдэг залуус нэгдэн аймгийн намын хороог шинээр зохион байгуулж даргаар нь Лувсангийн Энхболдыг санал нэгтэй СОНГОсон юм. Энэ цагаас эхлэн тэд дотоод зохион байгуулалтаа сайжруулж, намын байгууллагынхаа ажлыг нарийн төлөвлөж, улс төрийн сонгуульд эрчимтэй бэлтгэж эхлэсэн байдаг.
Тэд хамгийн түрүүнд намаа байртай болгох зорилт тавьж найз нөхдийн хүрээнд хандив цуглуулж тухайн үеийн аймгийн МАН-ын дарга Л.Энхболд бараг өөрийн хөрөнгөөр барилгаа эхлүүлж МАН-ын хорооны гишүүн П.Пүрэвжав, АИХ-ын төлөөлөгч “ОБ”-ын захирал Ж.Отгонбаяр, Б.Машбат нарын зэрэг олон нөхөд их хэмжээний хөрөнгө оруулж байсныг сайн санаж байна. Тэр байтугай тухайн үеийн аймгийн ЗАСАГ ДАРГА Б.БАДРАА хүртэл олон асуудлыг нь шийдэж өгч байсан юм шүү.
Яагаад томоор тод бичив гэж гайхаж байна уу?
- Сөрөг хүчнээ байртай болоход нь туслаж дэмжиж байдаг худрагатай эр болохоор нь томоор бичлээ.
Ер нь МАН-ыг шороо үмхтэлээ ялагдсан тохиолдол бүрд хаалга үүдээ будаад, цонх, шалаа арчаад амьтнаар адлуулж “Таавчиг” гэж хүртэл хочлуулсан ч үзэл бодлоосоо ухарч дарга нар шигээ хаяж арилаагүй МАН-ын ахмад гишүүн, тухайн үеийн Аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга асан ДАВААНЯМ ахыг энд тэндээс нүүж ирсэн одоогийн дарга нар мэдэх ч үгүй. Мэддэг байсан нь ч таг мартаа биз.
Яагаад овгийг нь бичсэнгүй вэ гэж үү?
- Би овгийг нь мэдэхгүй. Гэхдээ би хүнийхээ хувьд түүнийг ихэд хүндэтгэж явдаг учраас алдарыг нь томоор бичлээ.
Өнөөдрийн МАН-ыг унагачихгүй мөнгө хөрөнгө, сэтгэл зүрхээ харамгүй зориулж авч ирсэн цөөхөн хүний нэг МАЖААГИЙН ТҮМЭН ахыг дурсахгүй байхын аргагүй. Нутгийн минь нуруутай, худрагатай, шууд шулуухан, айх, гайхахыг мэдэхгүй сайхан эр байлаа даа.
Намын байртай болж гишүүдийнх нь идэвхи дээшлэн урам зориг орж намынх нь нэр хүнд дээшлэхийн зэрэгцээ ор мөргүй алга болсон нөхөд мэр сэр үзэгдэж эхлэх нь тэр. Сонгуулийн өмнө ичих ч үгүй салгалаад ирсний дотор Засаг дарга Наранбаатар байсан юм.
Тэр нөхрийг дүүгийн минь ангийн хүүхэд гэдгээр нь мэдэх болохоос танихгүй ч үгүй байсан би нэг удаа тааралдаж цөөхөн үг солилцоод ажлын амжилт сайн сайхныг хүсээд л өнгөрсөн санагдана. Өмнөх сонгуульд АН-аас нэр дэвшигч ХАР ТҮМБАА-тай өрсөлдөөд ялагдаж байсныг мэднэ.
Яагаад хүнийг “хар бор” гэж доромжлоод байгаа юм бэ гэж үү?
- Би хар хүнийг хар л гэнэ. Ногоон эсвэл цагаан гэвэл хүн доромжилсон болно.
Тухайн үед Наранбаатар нэр дэвшигчийг эхнэр хүүхний асуудлаар дайраад, доромжлоод байхаар нь миний эгдүү хүрч ХАР найздаа хаяглан “Сайхан өрсөлд хөгшөөн. Хүүхэн шуухан, хүүхэд шуухад ярьвал бид хоёр нэг их хүнээс дутахгүй хоёр шүү дээ. Яах гэж тэгэж байдаг юм бэ” гэж ирээд л өөрийгөө хавчуулан барин өмөөрч байсныг бараг мартаа биз. ХАР найз минь харин хүний голтой юм болохоор мартахгүй хүн шүү харин ч.
За тэгээд л удалгүй би гэж хүн Бээжин хотноо Хөгжмийн сургуульд багшлахаар БНХАУ-д уригдаж хөлгийн жолоо заллаа. 2016 оны сонгууль болж байгаа дуулдаж удалгүй “МАН бүх шатны сонгуульд яллаа” гэсэн сураг сонсогдлоо. Угаасаа “60 чавганц уралдвал нэг нь түрүүлдэг” юм болохоор нэг их гайхаа ч үгүй. Харин МАН үнэмлэхүй ялалт байгуулаад хөл хөөрцөг болж уйлж эдэр их жүжиглэсэн л дээ. Үнэндээ МАН сайндаа ялчихаагүй юм шүү.
2012-2016 онуудад маш их зүйлийг хийж бүтээн ололт амжилт бүхнийг цогцлоосон АН-ыг сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө Сайханбилиг, Элбэгдорж гэх хоёр хогийн шаар санаатайгаар багалзуурдаж унагасан юм. Өөр юу ч биш.
Төдөлгүй “Наранбаатар аймгийн ЗАСАГ ДАРГА боллоо” гэж чих дэлслээ. Сайн муу юм бодсон ч үгүй. "Надад ямар хамаатай юм" гэж бодсон хэдий ч дотроо сайн хийх байх гэж найдаж л байсан юм шүү.
Гэхдээ УИХ-ын гишүүн Батлан Хамгаалахын Сайд Д.Бат-Эрдэнэ, Засаг Дарга Б.Бадраа нарын үед улс, аймаг орон нутгийн чанартай олон асуудлууд амжилттай шийдэгдэж улмаар Өмнөговь аймаг хөгжлийн шинэ шатанд хэдийнээ хүрч томоохон төслүүд ажил хэрэг болон сумдад олон тооны сургууль, цэцэрлэг, Соёлын төвүүд баригдаж нийслэл Улаанбаатартай тосон замаар холбогдож уул уурхайн түшиц газар Таван Толгой чиглэсэн зам дуусах дөхчихсөн, баруун тийш аялал жуулчлалын бүс нутагруу хөтлөсөн зам Баяндалай орчихсон сумд цахилгаанд холбогдож ДЦС-аа шинэчлэн сайжруулсан гэх мэт томоохон ажлууд хийгдчихсэн байсан болохоор нөхрийг энэ сайхан суурин дээр гялалзуулах байх л гэж бодож байлаа.
Хараад л байлаа. Хараад л байлаа. Чих тавиад л байлаа. Тэхнээ нь манай хүн чинь гэнэт амбаар сав зөөгөөд л хог шороо арилгаад уналаа шүү. Тэгснээ л байшин сав будаад түүнийгээ Фээсбүүкт постлоод байн байн “ХОГОО САВНЫХ НЬ ГАДУУР ХИЙХГҮЙ” байхыг сануулахын зэрэгцээ аймгийн төвөөр бэлчээд байгаа ЭЗЭН ХОЛБОГДОГЧГҮЙ ҮХЭР-ийн тухай бичээд эхэллээ. Үнэндээ Даланзадгад хотын Хот тохижилтын даргын ажил үүргийн хуваарьт тусгагддаг бүх л ажлыг хийгээд байхаар нь гайхаж нэг удаа “Чи наад хог шороогоо сумын нөхдөөр хийлгэ. Фээсбүүкийн ажлаа хэвлэлийн алба малба байдаг бол тэрнээрээ хийлгэ” гэж өөрт нь хаяглаж бичлээ. Тоож байгаа ч юм алга. Мань эр бүр гаарч өнгөрсөн хийгээд өнөөдрийн гэх харьцуулсан байдалтай байшин сав, хашаа хорооны зураг оруулах нь ихсэж бүр сүүлдээ өөрт нь санал бодлоо илэрхийлж, зарчимч шаардлага тавьсан нөхөдрүү “Яасан хэцүү юм бэ. Улс төржөөд ажил хийлгэхгүй юм” гэх мэтээр хэрүүл уруул хийгээд Осоржамаа дүүтэй эгээ адилхан цахим орчны хан хүү болох нь тэр. Ядаж байхад байсхийгээд л түүнийг “эрлийз хурлийз” гээд нэг салгалсан юм биччих юм. Хэн тийм юманд итгэх вэ дээ. Өвөр Монголоос ирээ л биз. Тийм түүхтэй хүн манай аймагт захаас аван байна даа зүгээр. Тэр байтугай түүхч На.Сүхбаатар докторын Ойрдын түүхийн тухай бичсэн номон дээр манай аймгийн Ханхонгор сумын уугуул иргэдийг нүүж ирсэн Хошууд Монгол ястнууд гэж их тодорхой тайлбарлан бичсэн байдаг. Засаг захиргааны нэгж болгон зохион байгуулахдаа тэднийг нэг сум болгон төвлөрүүлэхэд иргэд хоорондоо хэлэлцээд Хошуудын ноён Хан Хонгорынхоо нэрээр сумаа нэрлэсэн гэдэг. Дашрамд хэлэхэд хошууд ястнууд БНХАУ-ын Гансу, Шинжаан муж, Түвдтэй хиллэдэг Хөх нуур мужийн Голмуд хотноо төвлөрөн мал аж ахуй голлон эрхэлж аж төрдөг билээ. Энэ тухай тайлбарлаад ярьчихгүй өлгөж аваад л нөгөө л улс төржилттэй холбоотой хариугаа бичээд л. Күэ тэгэж байтал бас нэг салгалсан юм гэнэт гарч ирээд л “Хоёр авгайтай, авгайгаа зоддог” гээд л биччих юм. Тэгэнгүүт л манай хүн зурагтай хөрөгтэй нь шейрлээд л “Даанч дээ. Ингэж улс төржихдөө яах вэ дээ” гээд л уйлан дуугараад л. Күэ ядаж байхад доор нь “Яадгын зодоо л биз. Зоддог ч гэсэн сонгоноо” ч гэх шиг. Гайхмаар юм. Тэдэнд эрүүл ухаан, ЗАСАГ ДАРГА-д төрийн хүний зангараг түй ч байхгүй юмаа. Би л Наранбаатарын оронд байсан бол дарвайтал нь шүүхдээд зөрчлийн тухай болон бусад холбогдох хуулийн дагуу үнэн мөнөө олж олны өмнө “баатар” болох байлаа. Даанч манай хүн “цахимаар уйлаад, үглээд” байхаас өөр юу ч хийхгүй болохоор нь сүүлдээ “Күэ энэ нөхөр чинь өөрөө өөрийгөө бичээд өөрөө уйлаад байдаг юм биш байгаа” гэж хүртэл хардаж бодох болсноо нуух юун. За тэр ч яах вэ. Манай хүн өнгөрсөн дөрвөн жил нүүр буруулж яваад гэнэт эргэн ирж бусдын хийж бүтээсэн ололт бүхэн дээр сандайлснаа таг мартаж намын нөхдөө ялгаварлан үзэж Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдээ нэг нүдээр ч тоож харахгүй нэг их амбицтай мундаг хүн болж орхисон гэдэг. Энэ тухай фээсбүүкт саяхны бичсэн миний бяцхан бичвэрт цөөн тооны хүн ихэд эгдүүцэж манийгаа нохой эдэр гэж бичсэн байсан. Түүний бүтэн ном уншиж үзээгүй фэнүүдийн байж байгаа царай л даа. Арай нэг дөнгүүр сэтгэхүйтэй, ядаж намынхаа мөрийн хөтөлбөрийг бүтэн уншдаг хүн бол тэгэж бичихгүй л дээ. Зарим нь бүр “яс хаялаа” ч гэх шиг. Надад ямар ашигтай гэж???? Би Өмнөговь аймагт төрж өссөн, сурч боловсорсон. Ажил амьдралын гараагаа эхлэсэн. Гүйцээ.
Би нутагтаа ямар ч наймаа хийгээгүй. Түлэх нүүрс л авч байснаас ухаж төнхөөд, үүрч зөөсөнгүй. Цалингаасаа илүү сохор зоос ч авч байгаагүй. Харин ч болж өгвөл их бага мөнгө хөрөнгөөр олон ажлуудыг дэмжин санхүүжүүлж чадлаараа л тустай байх гэж хичээдэг юм. Нэлээд тооны залуусыг ажил амьдралын захтай болгосон л юм. Зарлаад нэрлээд байдаггүй л болохоос. Тийм шаардлага ч байхгүй. Хэнбугай нь ч дарга болоод эрх мэдэлтэй боллоо ч миний бие хэнээс ч үл хамааран амьдрах оюуны болоод ЭЗ-ийн чадамж, хэрдээ таарсан нэр хүндтэй тул айж ичихгүй, санаа зовохгүй бичээд байгаа юм шүү дээ.
За эргээд Наранбаатарыгаа ярья. Хахаха
МАН бүхлээрээ болохоо больчихсон ч юм биш. Олон сайхан залуучууд бий. Тэдний дотор миний найзууд, сайхан дүү нар минь үзэл бодлоосоо ухрахгүй зүтгэж л байгаа. Зарим нь битгий эмзэглээд дарга шигээ цахимаар уйлаад сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлээд байгаарай. Хэрэггүй.
Та нарын нам, үзэл баримтлал чинь Наранбаатар биш!!! Энэнийг сайн ойлго. Тэр Хойд Солонгосын Ким биш.
Харин та бол Монгол Улсын бүрэн эрхэт иргэн төдийгүй өөрийн газар нутагтаа элбэг хангалуун амьдарч, аж төрөх хувь заяатай тийм л хүн.
Мухараар хэн нэгнийг битгий дагаж бишир. Тэр чиний хүчээр алдрын оргилд хүрээд чамайг хэн байсан тухай бодох ч сөгөөгүй цааш явах болно. Эргэлзэх хэрэггүй. Харин түүний оронд энэ дөрвөн жилд миний орлого яаж нэмэгдэв. Хэдэн төгрөгөөр мах авдаг байв. Юань, доллар хэд хүрч байв. Гол нэрийн бүтээгдхүүний үнэ хэд болов гэх мэтчилэн амьдралынхаа хамгийн гол хэрэглээ, тулгамдсан асуудалруугаа өнгийж хар. Эерэг сайн зүйл байгаа бол хоолой мэдэн зарла. Муу муухай зүйл байгаа бол зоригтойгоор хэл.
ӨӨРИЙГӨӨ ХУУРЧ ХАРАНХУЙ БҮДҮҮЛГЭЭР ТӨР БАРИХ ЭРХЭЭ ХЭН НЭГЭНД БИТГИЙ АЛД.
Сонгуулийн маргаашнаас ядуу зүдүү хэн нэгэн зовлонт амьдралаа үүрсээр л цаашаа явна. Харин чамайг болон нөхдөө хуурсан бэртэгчин нөхөд хөх инээдээ барьж ядан эрх мэдэл, ашиг хонжооны төлөө чамайг болон нөхдөө мартан АН-ын үед барьж МАН-ын үед нүүрснийхээ машинаар сүйтгэж хаясан замаараа хэрэгтэй бүхнээ аваад явж одох болно.
МӨН Ч ХУДРАГАГҮЙ ЭР ШҮҮ ДЭЭ.
Өмнөговь аймгийн уугуул МУСТА Л.Хишигбаяр
2020.06.08