📅

ГУРВАНСАЙХАН НИСЭХ БУУДАЛ ШИНЭ ТЕХНИКТЭЙ БОЛЛОО

🕔 2020/05/25 17:01 870

Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд орон нутгийн хатуу хучилттай зурвастай нисэх буудлуудад шаардлагатай техникийг хүлээлгэн өглөө.

Тухайлбал Өмнөговь аймгийн Гурвансайхан, Говь-Алтай аймгийн Алтай, Завхан аймгийн Доной, Дорнод аймгийн Чойбалсан зэрэг нисэх буудалд аэродром арчлалт, цэвэрлэгээний МАЗ-490843 маркийн тус бүр нэг автомашиныг хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү техник нь нислэгийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх аж.

Дотоодын агаарын тээвэрлэгч Хүннү эйр, Аэро Монголиа зэрэг авиа компаниуд нислэг гүйцэтгэж, 2019 оны байдлаар Өмнөговь аймаг руу тээвэрлэсэн зорчигчдын тоо 311 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна