ЗАР
Хангийн зам Шанхын нутгийг сэвтүүлж эхэлжээ
Тавантолгой ордын нүүрсийг хатуу хучилттай авто зам болон төмөр замаар тээвэрлэхээр Монгол улсын Засгийн газраас шийдвэрлэсэн.
Тавантолгой-Манлай-Ханги чиглэлд шинээр баригдах авто зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Ханбогд зэрэг гурван сумын нутгийг дайрч өнгөрнө.
Засгийн Газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар Тахилт хайрхан транс ХХК-тай Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто замыг барихаар концессын гэрээг 2019 оны 7-р сарын 31-ний өдөр байгуулсан байна.
Тус замын далан барих ажлыг гүйцэтгэхээр Ундарга од ХХК кэмпээ байгуулан ажлаа эхлүүлжээ.
Өмнө нь энэ зам Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д орохдоо Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлд байсан бол УИХ-ын 2018 оны 6-р сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоолоор Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлд болгосон байна. Харин 2019 онд УИХ-ын гишүүн, аймгийн удирдлагуудын хүсэлтээр Засгийн газрын 238 дугаар тогтоолоор замын трассыг өөрчлөн, зүүн тийш даялуулж, Цогтцэций сумын Сийрст, Билгэх, Манлай сумын Жаргалант, Ханбогд сумын Баян багийн нутгаар дайран өнгөрүүлэхээр болжээ. Манлай сумын төвөөс 40 орчим км-ээс урагшаа эргэсэн бөгөөд сумын төв хүртэл бүрэн тавигдахгүй юм байна.
Багийн иргэдийн нийтийн хурал дээр Хангийн чиглэлд авто зам барих асуудлаар нэг ч удаа мэдээлэл өгч, иргэдээс санал аваагүй тухай Цогтцэций, Манлай сумын иргэд ярьж байлаа. Биднийг тус замаар Манлай сум руу явж байхад том тэрэг адуу дайрсан эмнэнэлтэй дүр зураг харагдав. Зам нээгдэж, олон зуун тээврийн хэрэгсэл яваад эхэлбэл олон арван мал амьтан дайрагдах өндөр эрсдэлтэй юм.
Зам тавихаар газар хусаж эхэлснээр Цогтцэций сумын Их шанхын хэцийн араар нутагладаг малчин өрхүүдийн бэлчээр нутгийг талхлах асуудал үүсээд байна. Их шанх нь их хурдны өлгий адуун сүргийн бэлчээр нутаг билээ. Энэ хавиар нутагладаг малчидтай уулзахад урдуур нь Хангийн зам хойгуур нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам тавих ажил ид явагдаж байгаа тул бэлчээргүй болж, мал маллах аргагүй байдалд хүрлээ хэмээн бухимдаж байлаа. Их хурдны удмаа хамгаалж, өсгөж яваа малчид уяачид адууны бэлчээрийг нь талхалж байгаад сэтгэл зовниж, энэ олон замын учрыг олохын тулд хаана, хэнд хандахаа мэдэхгүй байгаагаа хэлж байв. Ямартай ч багийн иргэд замын ажлыг эсэргүүцэн гарын үсэг цуглуулж, аймгийн ИТХ-д хүргүүлэх гэж байгаагаа хэлсэн.
Уламжлалт мал аж ахуйд заналхийлсэн нүүрсний замын чиглэлийг нутгаа гэсэн сэтгэлгүй дарга нарын дураар ард түмнээсээ асуулгүй шийдвэрлэдэг явдлыг таслан зогсоохыг Цогтцэций, Манлай сумын ард иргэд шаардаж байна.