📅

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТҮҮХЭН АМЖИЛТУУДААС

🕔 2020/03/24 18:59 599

Өмнөговь аймаг 1931 онд байгуулагдсан бөгөөд анхны даргаар төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу ажиллаж байв. Түүнээс хойш аймгийн даргаар үе үеийн шилдэг 16 дарга ажилласан билээ. Говь нутгийн ард түмний хөдөлмөр зүтгэлийн үр дүнд Өмнөговь аймаг нь Монгол улсдаа тэргүүлэгчдийн тоонд орсоор иржээ.


  • 1943 онд Социализмын бүтээн байгуулалтаар шалгарч Өмнөговь аймаг Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан.
  • 1976-1978 онд Улсын хэмжээнд 3 жил дараалан тэргүүлж, шилжин явах тугийг үүрд хадгалсан.
  • 1999 онд Эдийн засаг, нийгмийн үзүүлэлтээр хамгийн өндөр рейтингтэй аймгаар шалгарсан.
  • 2009 онд Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 7 дугаар сарын 6-ны өдрийн 67 тоот тогтоолоор “ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЕСӨН ГАЙХАМШИГ”-ийг тодруулан баталжээ. Эдгээрээс Булган сумын Баян заг, Сэврэй сумын Хонгорын элс, Гурвантэс сумын Хэрмэн цав нь 2010 онд “Монголын говь” нэрээр аймгаа төлөөлөн “МОНГОЛ УЛСЫН ЕСӨН ГАЙХАМШИГ”-аар тодорсон билээ.
  •  2011 онд Монгол Улсын Засгийн газар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас “Хамгийн их бүтээн байгуулалт өрнүүлсэн хот”-оор шалгарав.
  • 2012-2013 он говь нутгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ эрүүл энх, ая тухтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх үйлсэд төвийн бүсийн хэмжээнд бусад аймгуудаа тэргүүлэн “Тэргүүний аймаг”-аар шалгарсан.
  • 2013 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх үндсэн зорилтуудын нэг боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үнэлэн Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Боловсролд ээлтэй Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар”-аар шалгаруулсан .
  • 2013 онд “Говь гурван сайхан” уулын Зүүн сайхан ууланд орших “Их тахилгат хайрхан”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн тахилгат” хайрхан болгож, Төрийн тахилгат хайрханы тэнгэрийг тайх анхны ёслолыг амжилттай зохион байгуулсан.
  • 2015 он Говь нутгийн ажилсаг ард түмний хөдөлмөр зүтгэл, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтын үр дүнгээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт” аймаг болсон.
  • 2016 онд Дэлхийн 2 бөхт тэмээний генефондыг хадгалж, тэмээний ноосны түүхий эд, экспортын барааны 30 орчим хувийг нийлүүлдэг аймгийн хувьд Монгол Улсын түүхэнд анх удаа “Монгол тэмээ-999” арга хэмжээг зохион байгуулан, 1108 тэмээг уралдуулж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
  • 2015-2017 онд Монголдоо төдийгүй дэлхийд алдартай 2 бөхт тэмээнийхээ тоо толгойгоор улсдаа тэргүүлэн тэмээн сүрэг 130 мянгад хүрч, Ханын хэцийн хүрэн, Галбын говийн улаан омгийн тэмээг үүлдэр болгон батлуулсан.
  • 2017 онд олон нийтийн санал асуулгаар “Оны шилдэг аймаг”, “Шилдэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалттай аймаг”-аар 3 удаа шалгарсан.
  • 2018 онд Даланзадгад сумын 90 га талбайд хийгдэж буй Шинэ суурьшлын бүсийн цогцолбор бүтээн байгуулалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г хүртсэн. 2017 оны ажил үйлсээрээ улсын хэмжээнд 22 аймаг, нийслэлийг тэргүүлж, “Монгол Улсын шилдэг аймаг”-аар шалгарсан байна.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна