📅

Болзошгүй нөхцөлд бэлэн байлгах 1115 ор бүхий тусгаарлах байрыг бэлтгэжээ

🕔 2020/03/03 09:02 472

Өмнөговь аймаг БНХАУ-тай хиллэдэг эрсдэлтэй бүс нутаг. Тиймээс  УОКомисоос аймгийн хэмжээнд болзошгүй нөхцөлд бэлэн байлгах тусгаарлах байрыг бэлдэх үүрэг чиглэл өгсөн. Энэ чиглэлийн хүрээнд аймгийн хэмжээнд 1115 ор бүхий тусгаарлах байрыг бэлэн байдалд бэлтгэсэн байна. Аймгийн хэмжээнд эхний ээлжид эрүүл мэндийн даатгалаас санхүүжиж байгаа хувийн эмнэлэг, сувиллын газруудыг дайчилна. Дараагийн ээлжинд зочид буудлуудыг дайчлах судалгааг гаргаж ажиллаж байна. Түүнчлэн коллежийн дотуур байр, спорт заалууд зэргийг түшиглэн болзошгүй тохиолдолд тусгаарлах байрны бэлэн байдлыг хангуулах, хамгаалах хэрэглэл, хүн хүч зэргийг бэлтгэх ажлыг хийж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна