📅

Архиар цангаагаа тайлах үйлдэл үргэлжилсээр байх уу?

🕔 2020/02/11 11:45 424
...Бүсгүйн нулимсыг архитайгаа хамт залгилж, бүлээн биеийг нь цустай нь хамт хөндүүрлүүлж олон шөнийн уйлан чичрэх айдсыг хүүхэд, хөгшин гэлтгүй мэдрүүлэх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч тэд чив чимээгүйхэн дур зоргоороо авирласаар л байна. Тэднийг юу араатан болгож байна вэ?Хэмжээ хязгааргүй хар усаар цангаагаа тайлж хаашаа, юунд яарснаа ч мэдэлгүй хурд хэтрүүлсэн олон зам тээврийн ослууд, найз нөхдүүд хэмээн хуваалцсан архиныхаа амсар дээр бие биенээ хөнөөх олон хэргүүдийн гол шалтгаан архидан согтуурах бидний “увиагүй” үйлдлээс үүдэлтэй...2019оны 03 дугаар сарын 31-ний өдөр хэрэг үйлдэгч архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байрлах Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээврийн засмал замын орчимд хохирогчийг зодсоны улмаас 2019 оны 04-р сарын 01-ний өдөр нас барсан. Гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээд нь хууль эрх зүйн мэдлэг дутмаг мөн Шивээхүрэн хилийн боомтын Нүүрс тээврийн замын орчимд иргэд гар дээрээс хууль бусаар архи, согтууруулах ундааны зүйл зардаг, уг архи согтууруулах ундааг худалдан авч хэсэг бүлгээрээ нийлж, архи хэтрүүлэн хэрэглэснээс болж гэмт хэрэг гарах нөхцөл үүссэн байна.
2019 оны 05 дугаар сарын 03-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Toyota crown маркын .... улсын дугаартай автомашиныг жолоодож Даланзадгад сумаас Гурвантэс сум руу явах замдаа зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 14 хоногтой нярай газар дээрээ нас баржээ. Энэ мэт харамсалтай олон хэргүүд ар араасаа гарсаар л байна. Өнгөрсөн онд 368 зам тээврийн осол бүртгэгдэж 30 хүн нас барж үүнээс 5 хүүхэд томчууд бидний хариуцлага болгоомжгүй байдлаас болж хорвоог орхижээ. Мөн 146 гэмт хэрэг, 1009 зөрчил согтуугаар үйлдэгдэж 1420 хүн эрүүлжүүлэгдсэн. Хамгийн хачирхалтай нь 83 эмэгтэй, 12 насанд хүрээгүй хүүхэд эрүүлжүүлэгдэж байгаа нь зөвхөн архидан согтуурах үйлдэл нь эрэгтэйчүүдээс хамааралтай биш болж, биднийг үлгэрлэх хүүхдийн ертөнцөд архидалт бий болжээ. Энэ нь өнөөдрийн Өмнөговьчуудын зах замбараагүй архидан согтуурах үйлдлүүд өдөр тутмын хэвшил болон үлгэрлэж буй хор уршиг илэрч буй тод жишээ юмаа. Тэртээх 2009 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн баталсан “Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий цэгүүдэд долоо хоног бүрийн Лхагва гаригт согтууруулах ундаагаар үйлчлэх худалдаалахыг хориглох” тухай Өмнөговь аймгийн Засаг Даргын Захирамж гаргасан байдаг. Гэтэл энэ хуулийн хэрэгжилт ямар байна вэ? Харин ч бидний хэлдэг “Гэрэлт цонх” гэхчлэн архидан согтуурах ундааг гар дээрээс хууль бусаар худалдаалдаг хэсэг бүлэг хүмүүсийн Лхагва гаригийн орлогыг нэмэгдүүлээд 10 гаруй жил өнгөрчээ. Цагдаагийн байгууллагаас үүрэгт ажлаа гүйцэтгэж хэд хэдэн удаа таслан зогсоох арга хэмжээг хэрэгжүүлж хуулийн хариуцлага хүлээлгэж байсан ч Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйл Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Харамсалтай нь “Гэрэлтэй цонх” гэх гар дээрх худалдаа монополчлогдчихсан багахан хэмжээний бүтээгдэхүүнээ өндөр үнээр зараад Өмнөговьчуудыг шөнийн цагаар согтууруулах ундаагаар угжаад сурчихсан. Тэд хэдийнээ тас хийсэн орлоготой болохоор багахан хэмжээний хуулийн торгуул нь төдийлөн тэдэнд үйлчлэхээ больжээ. Архи хар мөртэй гэдэг ... Түүнийг нь хэрэглэсэн олон хүмүүсийн амьдрал оронгоороо өөрчлөгдөж хоёр туулийн заагт нэг нь орчлонгоос, нөгөөх нь төмөр торны цаана амьдралаас холдох олон тохиолдлууд байдаг. Үүнийг нь мэддэг ч "хүн" ёсондоо архи зарж бусдын зовлонгоор мөнгө олох хэрэг юу билээ. Аймгийн хэмжээнд нийт хүн амын тоо 69902 байхад согтууруулах ундаа зарж борлуулах цэгийн тоо 361 байгаа нь 193 хүн тутамд 1 архи согтууруулах ундаа борлуулах цэг оногдож байна. Энэ өнгөрсөн онд л гэхэд 1251800000₮ төгрөгийн архи согтууруулах ундаа зарж борлуулсан статистик үзүүлэлт гарсан байна. Согтууруулах ундаа түгээх борлуулах нь нэмэгдэхийнхээ хэрээр гэмт хэргийн зөрчил, үйлдэгдэж өссөөр л байна. Энэ бүхнийг хараад нүд байгаад сохор, чих байгаад дүлий мэт хэрэг явдалд анхаарал хайхрамжгүй хандсаар цаашдаа өөрийн амь насаараа хохирогч болох цаг хугацааг хүлээх үү???
 Б.Буянжаргалскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна