📅

Ѳрхийн эрүүл мэндийн тѳвүүд дэглэмт цагаар үйлчилнэ

🕔 2020/01/29 11:02 451
Бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд томуу, томуу төст өвчний улиралтай холбогдуулан дараах дэглэмт цагаар иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр боллоо.Даваа гаригт өглөө 09 цагаас оройн 20 цаг хүртэл бүх өвчтэй хүмүүсийг үзнэ.
Мягмар гаригт 09-13 цаг хүртэл эрүүл хүүхдүүдэд вакцинтай, 14-20 цаг хүртэл өвчтэй иргэд үйлчлүүлнэ
Лхагва гаригт 09-13 цаг хүртэл дан жирэмсэн эхчүүд, 14-20 цаг хүртэл өвчтэй өвчтэй хүмүүс үзүүлнэ.
Пүрэв гаригт 09-13 цаг хүртэл эрүүл хүүхдүүд вакцинтай, 14-20 цаг хүртэл урьдчилсан сэргийлэх үзлэгтэй
Баасан гаригт 09-13 цаг хүртэл өвчтэй зовлонтой хүмүүсийг үзлэгтэй бол 14-20 цагийн хооронд насанд хүрэгчдийн даатгалын эм бичүүлэх үйлчилгээг иргэд олондоо хүргэнэ. Харин яаралтай түргэн тусламж авах шаардлагатай төрөхөөр өвдөж буй, ухаан алдаж унасан, өндөр халуурсан, татсан, хордлого өгч тасралтгүй бөөлжсөн зэрэг яаралтай үйлчилгээг БОЭТ-ийн түргэн тусламжийг дуудан үйлчлүүлэхээс гадна шаардлагатай өндөр халуурсан хүмүүсийг өрхийн эмнэлгийн үүдэнд хүлээн авч тусгаарлан үзлэг хийж үйлчлэх болно.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна