📅

Өмнөговь аймагт томуу томуу төст өвчний тархалт буурч 23 хувиас 14 хувьд хүрчээ

🕔 2019/01/30 16:06 550

Өмнөговь аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах, иргэдийн мэдлэг мэдээллийг сайжруулах чиглэлээр шат дараатай ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн автомашины засвар, Цогтцэций сумын сум дундын эмнэлгийн автомашины засвар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, дуслын памф, хяналтын монитор зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлэхийн зэрэгцээ эм тариа, ариутгал, халдваргүйтгэлийн уусмал, эмч ажилчдыг маскжуулах, илүү цагаар ажиллах цалин зэрэг асуудлыг шийдсэнээр 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар томуу томуу төст өвчний тархалт 9 хувиар буурч 14 хувьд хүрчээ.

Урьдчилан сэргийлэх болоод өвчний тархалтыг бууруулахад шаардлагатай 200 орчим сая төгрөгийг аймгийн онцгой комиссын хурлаар шийдэж нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм тарианд зарцуулж байна.  Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн аргын нэг бол маск зүүх бөгөөд амны хаалт зүүснээр 80 хувь хамгаалдаг байна. Аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний тархалт буурсан гээд санаа амарч болохгүй. Иргэн бүр амны хаалт зүүж, өөрийн дархлаагаа дэмжсэн хоол хүнс хэрэглэж, дулаан хувцаслаж явахыг эмч нар зөвлөж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна