Рашаан нь эмийн шидтэй Ширээ сүм
Урадын дунд хошууны байгалийн үзэсгэлэн дунд нууцлагхан орших Ширээ сүм 1800-гаад оны үед байгуулагдсан.Тухайн үедээ 300 гаруй лам хувраг ном хурдаг маш том сүм хийд байсан. Хэлмэгдүүлэлтийн шуурганд лам хуврагууд нь хоморголон өртсөн гунигт түүхийг өгүүлэх энэ сүм хийд өдгөө түүхийн дурсгал болж хүмүүсийн очих дуртай газрын нэг болжээ. Ус нь рашаан, булаг нь эм болсон ариун дагшин энэ газрыг жуулчид их зорьдог. Чандмана рашааныг их хүмүүс их зорьж очдог байна. рашаанаас хүртвээс санасан зорьсон ажил үйлс нь сэтгэлчлэн бүтдэг гэнэ. Хаднаас 3 булаг ус ундардаг ба эдгээр рашаан нь тус бүртээ эрүүл мэндэд сайн ажээ.Уулын оройд зүмбэрлэх хийд, өвөрмөц агуй зэрэг нь тус бүртээтүүх өгүүлдэг Ширээ сүмийг өдгөө аялал жуулчлал чиглэлээр хөгжүүлж байна.



Санал болгох
Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?
Уншиж байна |