📅

Уран бичлэгийн үзэсгэлэн болж байна

🕔 2019/09/21 16:35 401

МУ-ын Өмнөговь аймаг, ӨМӨЗОрны Баяннуур аймгийн хамтын ажиллагааны 30 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдаж буй ойн баярын үеэр уламжлалт сайхан Монгол бичгээ өргөн олон түмэндээ толилуулсан нэгэн сайхан арга хэмжээ болж байна. Аймгийн БТСхороонд хоёр улсын хоёр аймгийн уран бүтээлчдийн Уран бичлэг, Фото зургийн үзэсгэлэн болж байна. Уран бүтээлчид гэрэл зурагчдын байгалийн сайхан, үэзэсгэлэнт нутгаа бахдан магтсан фото зургууд дэлгэгдэн үзэгчдийн харааг эрхгүй булаана. Уран бичлэгтэнгүүд үзэж сонирхсон хүмүүст уран бичгээр сонирхож хүссэн үгсийг нь бичиж дурсгал болгож байлаа. Хоёр аймгийн соёлын харилцааны хүрээнд Уран бичлэгийн үзэсгэлэн, үйл ажиллагаа хэд хэдэн удаа зохион байгуулагдсан юм.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна