📅

ӨМНИЙН САЙХАН ГОВИОР-2019 СУДАЛБАР ЗУРГИЙН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН БОЛОВ

🕔 2019/11/07 15:21 1 187

Монголын Урчуудын Эвлэлийн Өмнөговь аймаг дахь салбарын санаачлагаар Өмнийн говийн  байгалийн сайхныг судалбар зургаар дамжуулан сурталчлан таниулах, уран бүтээлд мөнхлөн үлдээх, Монголын урчуудын эвлэлийн хот, орон нутгийн салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор 16 уран бүтээлч үзэсгэлэнт газруудад судалбар аялал хийсэн байна. Уран бүтээлчид 8-р сарын 4-14-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн 20 гаруй байгалийн үзэсгэлэнт газарт 1100 км аялан 300 гаруй судалбар ажлыг хийжээ. Өмнөговь аймгийн Даланзадгад, Мухар Шивэрт, Ёлын ам, Дүнгэнээгийн ам, Баяндалай сум, Хөнхөр хацавч, Ноён сум, Ханын хэц, Ноён богд уул, Толь хад, Саран хөндий, Гурван тэс сум, Хэрмэн цав, Зуун мод, Зулганай, Нэмэгт Гэлбэнт, Сэврэй сум, Хонгорын элс, Баруун сайхан, Баян бор нуруу, Баян заг гэсэн говийн үзэсгэлэнт газрууд зураачийн гараар бүтээл болон мөнхөрлөө.

Уг судалбар аялалд МУ-ын УГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач С. Дагвадорж, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач С. Дагвадорж, С.  Машбат тэргүүтэй зураачид оролцжээ. Уран бүтээлчид судалбар хийх явцдаа өөрсдийн мэдрэмжээр говийн гоо сайхныг бүтээл болгон буулгасан байна.

Судалбар зураг нь аливаа уран бүтээлийг туурвихын өмнө уран бүтээлчид юмс үзэгдэл, амьдрал, байгалийн мөн чанарыг танин мэдэх, зурах ур чадвараа сайжруулахын тулд эрэл хайгуул хийн, судлан зурдгаараа онцлогтой ажээ. "Өмнийн сайхан говиор-2019" уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сард Улаанбаатар хотын СЭНГЭРАГИ арт галерейн танхимд боллоо. Өмнөговийнхон болон үзэгч олны хөл ихтэй, говийн байгалийн өнгө үзэмж  бүхий зураг танхим дүүрэн байлаа. Энэхүү үзэсгэлэнг Ажнай корпораци ХХК, Өмнөговь аймгийн Нутгийн зөвлөл ивээн тэтгэн дэмжин ажиллажээ. Цаашдаа жил бүр болох бөгөөд ирэх жилийн үзэсгэлэн нь олон улсын зураачдыг оролцуулан зохиогдох нээ.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна