📅

​Өдөрт 10 мянган үхэр борлуулдаг “Чин Фэй” малын зах

🕔 2019/11/13 16:20 418


ӨМӨЗО-ны Тунляо хотын Хорчин зүүн гарын дунд хошууны Шаварт сууринд хүрч “Чин фэй” малын зах. Зах нь 140 мянган м2 талбайтай, 10 мянган малын багтаамжтай, дэд бүтцийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, нүсэр том байгууламж.

2013 оноос арилжааны цахим сүлжээгээ ашиглалтад оруулсан нь Хармөрөн, Ляонин, Гирин, Тяанжинь, Хэбэй, Гуанжөү зэрэг олон муж, орон, хотын худалдаачдын анхаарлыг татах болжээ. Зах зээлээр болон цахимаар өдөрт 10 мянган мал буюу 50 сая юаний арилжаа хийдэг.Одоогоор уг зах дотоодын улаан үхэр арилжаалах хамгийн том суурин болсон бөгөөд түр арчлах, төлбөр тооцоо хийх, цахим арилжаа, түргэн хүргэлт зэрэг олон үйлчилгээг нэг доор үзүүлдэг их хөлийн газар юм.

Чин фэйзах нь орон нутгийн 3000 шахам тариачин малчныг ажлын байраар хангасны зэрэгцээ ядуу өрхөд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, ядуурлыг бууруулах тулгуур цэг болсон ба бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэнэ.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна