📅

Нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан 80 насандаа таалал төгслөө

🕔 2018/08/18 22:59 409
Нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан Швейцарьт 80 насандаа таалал төгслөө.

Түүний нас барсан шалтгааныг одоогоор мэдээлээгүй байна. Түүний амьдралын сүүлийн мөч хүртэл эхнэр, гурван хүүхэд нь хамт байжээ.

Кофи Аннан 1938 онд Гана улсад мэндэлж, АНУ-ын Миннесота дахь Макалистер Коллежийг төгсөөд 1962 онд Женев дахь Нэгдсэн үндэстний байгууллагад ажилд оржээ. Улмаар 1997 оноос 2006 он хүртэл НҮБ-ыг удирдсан байна.

Тэрбээр НҮБ-ын долоо дахь, тэр дундаа анхны хар арьст ерөнхий нарийн бичгийн дарга билээ.

Аннан тус байгууллагад хэдхэн жил л ажиллах байх гэж бодож байсан ч бүхий л амьдралаа зориулсан байна. 2001 онд тэрбээр энх тайвны Нобелийн шагнал хүртсэн юм.
Эх сурвалж:CNNскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна