📅

Авто зам дагуух малчин айлуудын бод малыг цацруулагчтай тэмдэгжүүлэх аян ѳрнѳж байна

🕔 2019/09/20 16:49 947

Засмал зам тавигдсан газар нутгаар идээшилж дассан мал сүрэг машинд дайруулах, осол аваар гарах явдал их байна.
Өмнөговь аймгийн Ардчилсан Залуучуудын Холбооны залуус санаачлан бод малыг цацруулагчтай тэмдэгжүүлэх аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд Даланзадгад Улаанбаатар чиглэлийн авто зам дагуух бод мал бүхий айлуудад 2000 ширхэг бод малын цацруулагчтай хүзүүвч, цацруулагчтай хөмөлдрөгийг түгээжээ. Цаашид бусад сумдад энэхүү аянаа зохион байгуулах бөгөөд мал, малчин, машинтай иргэдээ хамгаалахад энэхүү хүзүүвч, хөмөлдрөг ач тусаа өгөх юм. Өдөрт хичнээн адуу, тэмээ, мал сүрэг автомашинд дайрагдан ослын улмаас хэдэн хүн амь насаа алдаж байгаа бол? Төр засаг, орон нутгийн анхаарлаас гадуур үлдсэн энэ асуудалд говь нутгийн залуус сэтгэл нэгдэн санаачлага ѳрнүүлж энэхүү ажлыг эхлүүлсэн байна.

Хот хоорондын засмал зам дагуу нутаглаж дассан эрдэнэт мал сүргээ хайрлан хамгаалах, автомашинтай ард иргэдээ аваар ослоос урьдчилан сэргийлэх үүднээс зохион байгуулж байгаа энэхүү ажилд нутгийн малчид талархаж байлаа.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна