Цагдаагийн газар 80 жилийн ололт амжилтаа бахархан тэмдэглэж байна
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар байгуулагдсан түүхт 80 жилийн ойн баярын ѳнѳѳдѳр Даланзадгад хотноо болж байна.80 жилийн түүхэн хѳгжлийг баярын нээлтээрээ хурсан олондоо харуулж нээлтийн баяр сайхан боллоо.
Цагдаагийн газар ойн баяраараа 80 бүтээлч ажлыг хийхийн зэрэгцээ алба хаагчдынхаа ажиллах орчин нѳхцлийг сайжруулах чиглэлд онцгойлон анхаарсан байна.
Ойн баярт цагдаагийн албанд нѳр их хѳдѳлмѳрѳѳ зориулсан үе үеийн удирдлагууд, офицер, ахлагч, албан хаагчид, чөлөөнд байгаа ахмадууд хүрэлцэн ирж ойрд уулзаагүй ахмадууд сэтгэл ѳндѳр баяраа тэмдэглэж байна. 80 жилийн ойн баяр нээлтийн үйл ажиллагаа, баярын хурал, эрийн гурван наадмаар үргэлжилнэ.
Өмнөговь аймагт цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсан цагаас хойш өнөөг хүртэл говь нутгийнхаа ард түмний амар тайван байдлын тѳлѳѳ цаг наргүй ажиллаж, гэмт явдалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах үйлсэд нѳр их хѳдѳлмѳрѳѳ зориулан ирсэн билээ. Ѳнѳѳдѳр тус байгууллага 80 жилийн ололт амжилтаа бахархан дурсаж, түмэн олныхоо хамтаар баяраа тэмдэглэж байна.
Санал болгох
Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?
Уншиж байна |