📅

“Сайханы сарлаг-2024” баяр Гурван сайхан уулын Ёлын аманд болно

🕔 2024/06/05 14:57 176
Сарлаг сүргийн тоо толгойг өсгөх, сарлаг үржүүлэгчдээ дэмжих, гадаад дотоодын аялагч жуулчдыг татах, сарлаг сүргийн ашиг шим, амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2012 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн “САЙХАНЫ САРЛАГ” арга хэмжээ Говь гурван сайхан уулын Ёлын аманд 10 дахь удаагаа зохиогдох гэж байна.   

“Сайханы сарлаг-2024” энэ удаагийн баяр Говь гурван сайхан уулын Ёлын аманд 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдана. 

Энэ хүрээнд Сарлаг үхрийг уналга эдэлгээнд  ашиглах, сургаж номхруулах, сүү, цагаан идээ, ноос, ноолуур, аялал жуулчлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, Сарлагийг тоолох бүртгэх, сарлаг бүрд урамшуулал олгох, сарлагийн хөөвөр самнах, сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах, сарлагийн уралдаан зэрэг зохион байгуулагдана.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна