
Цэрэнгийн Раднаа нь энэ сарын 07-нд Австрали улсын Mackay хотод зохиогдож байгаа далайн орнуудын мастеруудын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд хөнгөн атлетикийн 1. М85- Гуравын харайлт. 2. М85- 60м гүйлт. 3. М85- 80м саадтай гүйлт саадны өндөр 68см. 4. М85- 200м. 5. М85- 400м. Эдгээр 5 төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцож бгаа билээ. Тэмцээний эхний 3 өдрийн байдлаар гурввын харайлтанд 6м40см харайж тухайн тэмцээний түүхэн дэх дээд амжилт тогтоов. 60м-т 10.33 гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилт. Саадтай 80м 20.18 гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилт үзүүлээд бна. 3-ийн харайлтанд 2018 онд шинэ Зиландын тамирчин Ron Johnson 5.34м. 60м-т 2012 онд Автралийн тамирчин Maurice Dauphined 11.12секунд. Саадтай 80м-т 2004 онд Австралийн тамирчин Max McKay 24.00 секунд тус тус гүйж тухайн тэмцээний РЕКОРД амжилтыг эзэмшиж байжээ.
скачать dle 12.0