📅

ОУХМ, 85 настай Дэлхийн аварга Ц.Раднаа эх орондоо ирлээ

🕔 2019/04/02 13:05 843

10 хүүхдийн аав, ѳмнийн говийн спортын түүхийг бүтээлцэж ирсэн ахмад багш Ц.Раднаа Польш улсад болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ийн 400метрийн гүйлтэд эх орноо төлөөлөн оролцож, рекордыг эвдэн, дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болжээ.
Түүний үзүүлсэн 1:20.65 амжилт нь дэлхийн дээд амжилтаар бүртгэгдсэн байна.

Тэрээр ахмад мастеруудын дэлхийн аваргын 400 м гүйлт, 60 м саадтай зай, уртын харайлтын төрөлд түрүүлж 3 алтан медаль авч дэлхийн индэр дээр зогсон монгол төрийн дууллаа 3 дахь удаагаа эгшиглүүлсэн гавьяатай. Мөн 200 м гүйлтэд мөнгөн медаль хүртсэн билээ.Тэрээр дэлхийн 88 орны 500 гаруй тамирчинтай өрсөлдөж, дэлхийн дээд амжилтын эзэн болжээ.
Өдгөө 85 нас сүүдрийг зооглож буй Ц.Раднаа гуай биеийн тамирын багш мэргэжилтэй Ѳмнѳговь аймгийн бахархал болсон тамирчин юм.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна