ЗАР
Харьяа Өрхийн эмнэлэгтээ хандан элэгний В С вирусийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдана уу
🕔 2019/08/21 11:44 757
Аймгийн ЗДТГ Эрүүл мэндийн газар хамтран "Элэг бүтэн Өмнөговьчууд" хөтөлбөрийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд 15 -45 насны иргэд анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хандан элэгний В, С вирусийн шинжилгээнд хамрагдан, дархлаажуулалт хийлгэх юм.
Шинжилгээнд хамрагдсан иргэд В вирусийн халдваргүй буюу элэгний ямар нэгэн өөрчлөлтгүй, сөрөг хариу гарвал тэр дариудаа эхний дархлаажуулалтыг хийлгэнэ. Хоёр дахь дархлаажуулалтыг 1 сарын дараа хийлгэж, гурав дахь дархлаажуулалтыг хоёр дахь дархлаажуулалт хийлгэснээс 5 сарын дараа авах юм. Ингэснээрээ элэгний В вирусийн халдвараас 15- 20 жил хамгаалагддаг гэлээ.Манай аймгийн хэмжээнд 2019 онд 15772 иргэн хамрагдахаас одоогийн байдлаар 7931 иргэн хамрагдаж 50,3% байна. Иймд Эрүүл мэндийн газраас элэгний В С вирусийн шинжилгээндээ яаралтай хамрагдахыг сануулж байна.
Ш.Оюун-Ухаанскачать dle 12.0
Санал болгох
Санал асуулга
Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?
Цаг агаар
Валютын ханш
| Уншиж байна |





































































































