ЗАР
2019 он гарсаар Өмнөговь аймгийн хэмжээнд 21 хүн амиа хорложээ

Амиа хорлогсдыг нийгмийнх нь байдлаар авч үзвэл төрийн албан хаагч 2, хувийн хэвшилд болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 3, эрхэлсэн тодорхой ажилгүй 7, малчин 8 иргэн байсан байна. Насны байдлыг авч үзвэл 20-30 настай 8 иргэн, 30-40 настай 7 иргэн, 40-50 настай иргэн 5, 50-аас дээш насны 1 иргэн байсан байна.
Дээрх амиа хорлож нас барсан 21 иргэний 12 нь хардалт, гэр бүлийнхэнтэйгээ муудалцсанаас, 4 иргэн нь сэтгэл зүйн цочролд орсоноос, 2 нь өр зээлээ төлж чадахгүй болсноос, 3 иргэн нь ганц бие харж, хандах хүнгүйгээс удаан хугацаагаар архидан согтуурсны улмаас амиа хорлож нас барсан байна.
Эх сурвалж:Аймгийн Цагдаагийн газар