📅

Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэртээ нас барсан, амиа хорлосон, хордлогонд орсон зэрэг дуудлага сүүлийн саруудад зонхилжээ

🕔 2019/06/04 14:05 968
БОЭТөвийн Түргэн тусламжийн 103 утсанд сүүлийн үед амиа хорлолт, зам тээврийн осол, гэмтлийн дуудлагууд ирэх нь нэмэгджээ. Урин дулаан цаг ирж иргэд амралт зугаалгаар явах болсонтой холбоотой архины болон хоолны хордлогод их орж байгаа тухай түргэн тусламжийн эмч нар ярьж байна. Мөн архи хэтрүүлэн хэрэглэсний  улмаас гэртээ нас барсан, амиа хорлосон, хордлогонд орсон зэрэг дуудлага сүүлийн саруудад хэд хэд иржээ. Хүүхдүүд унадаг дугуй унаж зам, талбайд зорчиж байгаагаас осол гэмтэлд өртөж байгаа тул эцэг эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналттай байлгах, дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Ш. Оюун-Ухаанскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна