📅

Ѳмнѳговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих хѳтѳлбѳр 2021 он хүртэл хэрэгжинэ

🕔 2019/06/07 12:13 1 017

“Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийн Удирдах хорооны хагас жилийн тайлангийн хурал боллоо.  Энэхүү хөтөлбөр нь нийт 5 сая ам.долларын өртөгтэй тѳдийгүй 2018-2021 он хүртэл 4 жилийн хугацаанд үргэлжлэх юм. Үүний 1.7 сая ам.долларыг “Оюу толгой” компанийн санхүүжүүлдэг Говийн Оюу хөгжлийг дэмжих сан, 3.3 сая ам.долларыг МУЗГ, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэмжин хамтран ажиллаж байгаа ажээ. 

Энэ хүрээнд  Ѳмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээг хэрэгжүүлэх юм.Хѳтѳлбѳр хэрэгжсэнээр 100.000 амьд тѳрѳлтѳд ногдох эхийн эндэгдлийг 60-д хүргэн бууруулах, тэглэх, ѳсвѳр насны охидын тѳрѳлтийг 1000 охидод 20 хүргэн бууруулснаар 2030 он гэхэд нѳхѳн үржихүйн идэвхтэй насандаа хүрэх охид залуучууд эрүүл байх боломжийг бий болгох юм.Түүнчлэн Ѳмнѳговь аймгийн нас баралтад голлох нѳлѳѳ үзүүлж буй 10000 хүн амд ногдох осол гэмтлийн түвшнийг улсын дунджаас буулгах зэрэг мэдэгдэхүйц нѳлѳѳ бүхий үр дүнд хүрэхээр зорьж байгаа юм байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна