📅

Г.ДАМЧИЙ "УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ" БОЛЛОО

🕔 2019/01/31 10:07 463

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ Г.ДАМЧИЙ нь эхнэр М.Аюуш болон үр хүүхдийн хамтаар Цогтцэций болон Номгон сумын нутагт төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал, чацаргана, хайлаас, улиас зэргийг тариалж, уул уурхайн компанид хүнсний ногоо болон чацаргана нийлүүлж байна. Жилд дунджаар 10 тонн ургац хураадаг төдийгүй газар тариалан эрхлэхэд залуусыг сургаж байна.

Нийт 8 га талбайд тариалалт хийдэг бөгөөд элсний нүүдэл, шар шороон шуурганаас тариалангийн талбайн хөрсийг хамгаалахын тулд хайлаас, улиас, сухай, жигд гэх хамгаалалтын болон гоёлын нийт 3387 ширхэг мод тарьж ургуулжээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна