📅

Газар доорх нь биш дээрх нь баялаг

🕔 2019/05/08 00:11 625

                     

Урд хөршүүд цөлжилттэйгөө цаг минутгүй тэмцэж, ногоон байгууламжийг их хэмжээгээр тариалж, уулын бэл, тал хөндий, өндөрлөг уулсынхаа оройд нь хүртэл мод суулгаж, ногоон бүс бий болгож байна. Орчин үеийн шинэ соортоор ногоон ширэг, зүлэг тариалж улс орноороо шоргоолж шиг хөдөлмөрлөцгөөнө. Зүгээр нэг ургуулаад орхих биш арчилгааг дээд зэргээр хийнэ. Улсын бодлогоор бүтээн байгуулалт хийж, барилга байшин барьж буй газар бүртээ ногоон орчин бий болгохыг үүрэгдэнэ. “Газар доорх нь биш дээрх нь өөрөө баялаг” гэх их гүрний удирдагчийнхаа бодлогоор  цөлжилтгүй, унаган байгалиа төрхөөр нь хадгалсан эко баялагыг бүтээхийн төлөө хүн бүр хөдөлмөрлөнө. Монголын шар шорооноос хамгаалж хойд бүс нутгуудаараа их хэмжээгээр мод тарих ажилд ханцуй шамлан орцгоожээ.Нинжа нарын газар сэндийчсэн уурхайнуудаа бүгдийг нь хаасан. Стратегийн ганц нэг том ордуудаа ашиглаж байгаа гэнэ. Эко ногоон байгалиа шүтэж, улс нийгмээрээ хөдөлж, бүтээн бий болгож, тарьж ургуулж  байгаа нь үнэхээр л их гүрний бодлогын алсын харааг илтгэнэ.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна