📅

Урадын хойд хошууны Олон улсын монгол гэрийн соёлын парк

🕔 2018/08/29 18:27 610

Урадын хойд хошууны Олон улсын монгол гэрийн парк ньЦог-Өндөр балгасанд байрладаг. 4 үйл ажиллагааны хэсгээс бүрдсэн. Нийт хөрөнгө оруулалт нь 45 сая юань. Энэ нь монгол гэрийн үүсэл хөгжлийг нэг дор харуулсан гэдгээрээ онцлогтой. Казак, Ойрад, Буриад, Өвөр Монгол, Монгол гээд л угсаатан, үндэстэн бүрийн гэрийг энд харж болно. Угсаатны зан заншил соёлыг түгээх гол зорилготой байгуулагдсан. Тус парк нь 10 төрлийн монгол гэрийг барьж тохижуулжээ.

22 үхэр тэрэг хөллөсөн их гэр, тэргэн дээр барьсан монгол гэр, дотор нь монгол үндэсний уламжлал, ёс заншил, соёл, гар урлал, эдлэл хэрэглэл, тоглоом наадгай зэргийг байрлуулсан ба хүүхэд залуус, жуулчдад үзүүлж өв соёлоо танилцуулж, сурталчилдаг байна. Бөх барилдах, нум харвах, талбай байгуулж, сонирхсон зочид жуулчдыг үзүүлж монгол тоглоом наадгайгаар тоглох орчныг бүрдүүлжээ. Хойд хошууны Барилгын гол төслүүдийн нэг, мөн залуучуудын үндэсний соёл боловсролын суурь, нүүдлийн түүх соёл, зан заншил, уламжлалыг хадгалж үлдээн хойч үедээ түгээж байгаагаараа онцлог юм

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна