📅

Сүүлийн жилүүдэд ХБИргэд нэмэгдэж байгаа нь анхаарал хандуулах асуудал болжээ

🕔 2018/12/21 16:05 371

"ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА" уриатай ХБэрхшээлтэй Манлайлагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болж 15 сумдаас 150 гаруй ХБИргэд оролцлоо.ХБИргэд ѳѳрсдийн хийж бүтээсэн гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, яруу найргийн наадам, урлагийн тоглолт зэрэгт ѳргѳнѳѳр хамрагдав.


Өмнөговь аймгийн нийт хүн амын 0,3 хувь буюу 1623 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Тэднээс 910 нь эмэгтэйчүүд байдаг.Харин Даланзадгад суманд 800 гаруй ХБИ амьдардаг байна.ХБИргэдэд тулгамдсан асуудал их байгааг чуулганд оролцсон иргэд ярьж байна.Ялангуяа ажил хѳдѳлмѳр эрхлэх, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ авах, хѳнгѳлѳлттэй зээлд хамрагдаж үйлдвэрлэл эрхлэх зэрэгт чирэгдэл, хүндрэл их байдаг байна.

Сүүлийн жилүүдэд уул уурхай болон осол гэмтлээс болж ХБИргэд Ѳмнѳговь аймагт нэмэгдэх хандлагатай байгаа нь анхаарал хандуулах асуудал болж байгааг чуулганаар хѳндѳж байлаа.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна