📅

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР 45 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ.

🕔 2018/06/18 13:36 937
Даланзадгад хот жил ирэх бүрийд өнгө төрх нэмж, барилгын хөгжил эрчимжиж, шинээр орон сууцнууд ихээр баригдах болсон. Аймгийн төвд олон жилийн насжилттай хуучны хэд хэдэн орон сууцнууд бий. Орон нутгийн зүгээс хуучны барилгуудаа анхааралдаа авч дахин төлөвлөлтөнд оруулж байна. Хүн харахад орон сууц л харагдаад байдаг боловч хэзээ мөдгүй нурахад бэлэн, дотор нь айл өрх амьдрах боломжгүй болсон хуучин орон сууцнуудыг буулгаж, шинээр орон сууц барих дахин төлөвлөлтийг хийж байна. Эхний ээлжинд Худалдааны төвийн баруун талын орон сууцыг буулгаж, барилгын ажил эхэллээ. “Говийн өгөөж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Даланзадгад сумын 3-р багт орших, Хоёрдугаар орон сууцыг ийнхүү буулгаж шинээр 9 давхар, 45 айлын орон сууцыг барьж эхэллээ. Энэ 9 давхар орон сууц нь 1,2 дугаар давхартаа үйлчилгээний төвтэй, 3,4 дүгээр давхартаа оффистой байх ажээ. 2019 оны 06 сарын 02 гэхэд 9 давхар, 45 айлын орон сууц ашиглалтад орох юм. 
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна