📅
ЗАР

8 дугаар сард 97 гомдол, мэдээллийг шалгаж 81 гомдол мэдээллийг шийдвэрлэв

🕔 2025/09/05 14:13 10
Байгаль орчны хяналтын чиглэлээр 2025 оны 8 дугаар сард 97 гомдол, мэдээллийг шалгаж 81 гомдол мэдээллийг шийдвэрлэж, 5 гомдолд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Нэг хэргийг харьяалах чиглэлийн хяналтад, гэмт хэргийн шинжтэй 5 хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нийт 84 иргэн, аж ахуйн нэгжид 50.350.0 мянган төгрөгийн торгууль, 50 иргэн, аж ахуйн нэгжид 67.912.7 мянган төгрөгийн нөхөн төлбөр ноогдууллаа. Гомдол мэдээллээс үзэхэд зохих зөвшөөрөлгүй амьтан агнасан, амьтны гаралтай түүхий эд худалдсан, цооног гаргасан, газрын хэвлийд дур мэдэн халдсан, ашигт малтмал эрэн хайсан, байгалийн ургамал түүж бэлтгэсэн, өнгөт чулуу түүсэн, хүрээлэн байгаа орчин бохирдуулсан, хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан гэх зэрэг зөрчлүүд нийтлэг илэрч байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна