ЗАР
ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН АШИГЛАЛТАД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/04 дугаартай удирдамжийн хүрээнд химийн хорт болон аюултай бодис ашиглах, импортлох үйл ажиллагаа эрхлэгч 113 аж ахуйн нэгжийг хамруулсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.Шалгалтаар нийт 85 зөрчил, дутагдал илэрч, үүнээс 35 буюу 41 хувийг арилгууллаа. Мөн 10 аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлага хүргүүлж, 7 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу мөнгөн торгууль ногдуулан, зөрчлийн үр дагаврыг арилгуулж, Болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад байна.Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр химийн бодис ашигласан 6 аж ахуйн нэгжийн зөрчлийг Экологийн Цагдаагийн албанд шилжүүлээд.
Түүнчлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/113 дугаартай тушаалаар шинэчлэгдэн батлагдсан “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-ын хүрээнд холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад цахим болон танхимын сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжийг өгөөд байна.
Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.





































































































