📅
ЗАР

БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН ХУУЛЬ САХИУЛАХ ҮНДСЭН УР ЧАДВАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

🕔 2025/08/25 15:36 12
АНУ-ын Ойн алба нь Олон улсын хар тамхитай тэмцэх, хууль сахиулах алба, Олон улсын хөтөлбөр, бодлогын асуудал хариуцсан газрын санхүүжилтээр “Зэрлэг амьтан, ургамлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийг 2023 оноос хамтран хэрэгжүүлж байна.
Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2024 оныг Байгаль хамгаалагчийн чадавхыг бэхжүүлэх жил болгон зарлаж, “Байгаль хамгаалагчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг баталсан.
Тус сургалтын хөтөлбөрийн дагуу “Байгаль хамгааллын хууль сахиулах үндсэн ур чадварын сургалтыг танхим болон хээрийн дадлага ажил хосолсон хэлбэрээр байгаль хамгаалагч, улсын байцаагч болон хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан нийт 15 мэргэжилтнийг хамруулж 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь өмнө нь манай улсад зохион байгуулагдаж байсан ижил төстэй сургалтуудтай харьцуулахад практик давамгайлсан, зөрчилтэй тулгарсан үед байгаль хамгаалагч хэрхэн биеэ хамгаалах тухай, сөргөлдөөнийг намжаах тактик зэрэг шинэ агуулгыг суралцаж “Сургагч багш”-ийг бэлтгэж байгаагаараа онцлогтой юм.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна