📅
ЗАР

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

🕔 2025/08/12 15:36 2
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатараар ахлуулсан томилолтын баг энэ сарын 11-17-ны өдрүүдэд Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад ажиллана.
Томилолтын баг эхний өдөр /2025.08. 11/ Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар болон Идэр голын сав газрын захиргааны албан хаагчидтай Тосонцэнгэл хотод уулзлаа.
Уулзалтын үеэр Б.Батбаатар сайд "Салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудыг сууриар нь шийдвэрлэх бодлого баримталж байна. Байгаль орчны салбарын хэмжээнд ажиллаж байгаа 7400 орчим албан хаагчдаас нэгдсэн судалгаа авч, дэвшүүлсэн асуудлыг эрэмбэлж бодлогын үзэл баримтлал боловсруулахаар төлөвлөсөн. Хүний нөөцийн бодлого салбарын хэмжээнд бүх шатанд алдагдсан байна. Эдийн засгийн хүндрэл байгаль орчинд эрсдэл дагуулж байна. Ялангуяа Засгийн газраас “Алт-3” аян хэрэгжүүлхээр болсон нь Тусгай хамгаалалттай газар нутгууд тэр дундаа Дархан цаазат газруудад эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хориг түр торгоож байна. БОУАӨ-ийн сайдын хувьд, Ногоон үзэл баримтлалтай улс төрийн намын даргын хувьд тусгай хамгаалалттай газар нутгуудад эрсдэл учруулахыг эсрэг тууштай зогсоно. Сүүлийн таван жилд тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ огт нэмэгдээгүй бөгөөд одоогийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 21% байгааг 2030 он гэхэд 30%-д хүргэх дэлхий нийтийн өмнө амласан Монгол Улсын амлалтыг хэрэгжүүлэх хүрээнд судалгааны ажил явагдаж байна" гэлээ.
Үргэлжлүүлэн Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар, Идэр голын сав газрын захиргааны албан хаагчид, Тосонцэнгэл сумын удирдлагууд байр сууриа илэрхийллээ.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна