ЗАР
Б.БАТБААТАР САЙД БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАНТАЙ УУЛЗАЖ, САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
🕔 2025/08/18 15:36 2
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар энэ сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт ажиллалаа. Энэ үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай уулзаж, аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханы зүгээс “Баянхонгор аймаг энэ жил зуншлага сайтай байна. Тиймдээ ч өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 1000 орчим га талбайг хадланд зориулж бэлдсэн. Ингэснээр өвөлжилтийн бэлтгэл харьцангуй сайн хангагдах нөхцөл бүрдээд байна. Баянхонгор аймагтай залгаа Говь-Алтай, Архангай аймгийн зарим сумд цаашлаад Завхан аймгуудад зуншлага тааруу учраас өвөлдөө отор нүүдлийн цуваа ихсэх хандлагатай байгаа” гэлээ. Мөн аймгийн хэмжээнд “Алт-3” аяны хүрээнд уул, уурхайн үйл ажиллагаа идэвхижиж байгаатай холбогдуулан байгаль орчны асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгаа асуудлаар салбарын сайдад танилцуулж, санал солилцлоо.
Энэхүү уулзалтын дараа Б.Батбаатар сайд салбарын албан хаагчидтай уулзалт хийлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Санал асуулга
Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?
Цаг агаар
Валютын ханш
| Уншиж байна |




































































































