📅
ЗАР

“ШИНЭ ХАРХОРУМ” ХОТ БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД 700 МЯНГАН МОД ТАРЬЖ ГАДАРГЫН УСАН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

🕔 2025/07/26 15:36 2
Томилолтын хоёр дахь өдөр Шинэ Хархорум хот байгуулах ажлын хүрээнд хийгдэж байгаа бэлтгэл ажлын явцтай БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар танилцлаа. Эртний нийслэл Эрдэнэзуу хийдийг түшиглэн Орхоны хөндийд сүндэрлэхээр тогтсон Шинэ Хархорум хот байгуулах ажил энэ оны гуравдугаар сараас эрчимжсэн бөгөөд хотын захирагчаар Зам тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтар ажиллаж хот байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд гүний усан хангамж, хэрэглээний усан хангамжийн судалгаа хийгдэж байгаа бөгөөд 1550 га газрыг ойжуулах ажил эхэлж өнгөрсөн хавар 700 орчим мянган мод тарьж усалгааны дэвшилтэт систем суурьлуулж, 56 км урттай хамгаалалтын хашаа байгуулжээ. Ирэх намар нэмж 400 орчим мянган мод тарьснаар энэ онд нийт 1.1 сая мод тарих төлөвлөгөөтэй ажиллаж байгааг дуулгалаа. БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар хот төлөвлөлтийн хамгийн гол онцлог нь ногоон үзэл баримтлалтыг чухалчлах учиртайг онцлоод цаашид Шинэ Хархорум хот байгуулах түүхэн бүтээн байгуулалтын хүрээнд Хог боловсруулах дэлхийн шилдэг технологийг суурьшуулах, нуур цөөрмүүдийг нэмэгдүүлж усан хангамжийн экосистемийг нэвтрүүлэх, цэвэрлэх байгууламжийг орчин технологиор шийдэх зэрэгт харилцан уялдаатай ажиллаж хамтран ажиллахаа илэрхийллээ.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна