📅
ЗАР

Усны нөөцийн зөвлөлийн VI хурлаар Хархорум хотын хүн амын унд, ахуйн хэрэглээний усны нөөцийн хайгуулын тайланг хэлэлцүүлэн батлууллаа

🕔 2025/07/30 15:36 2
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарыг Өвөрхангай аймагт ажиллах үеэр шинэ Хархорум хотын захирагч Л.Халтарын тавьсан саналын дагуу Усны нөөцийн зөвлөлийн VI хурлаар Хархорум хотын хүн амын унд, ахуйн хэрэглээний усны нөөцийн хайгуулын тайланг хэлэлцүүлэн батлууллаа. “Хархорум” хотын хүн амын унд ахуйн эх үүсвэрийг тогтоох газрын доорх усны эрэл - хайгуулын судалгааны ажлын үр дүнгийн тайланг хэлэлцээд газрын доорх усны ордын нөөцийг 25 жилийн хугацаатай 1. “Орхон-Хөгшин хөндий” ордын нөөцийг “А” зэргээр 48076.4 м3/хон, “В” зэргээр, 17193.6 м3/хон,”С” зэргээр 22070.75 м3/хон, “А+В+С” зэргээр нийт 87,340.77 м3/хон буюу 1010.89 л/сек-ээр, 2. “Орхон-Элсэн тал” ордын нөөцийг “В” зэргээр 33647.5 м3/хон, “С” зэргээр 6384.1 м3/хон, “В+С” зэргээр нийт 40,031.6 м3/хон буюу 463.3 л/сек буюу “Хархорум” хотын газрын доорх усны ашиглалтын нөөцийг нийт 1474.1 л/сек буюу 127,372.37 м3/хоног байхаар тогтоож, баталсан байна.
Ийнхүү Монгол улсын усны нөөцийн зөвлөлөөр Хархорум хотын газрын доорх усны нөөцийг баталснаар Хархорум хотын ирээдүй усны нөөцөд суурилсан төлөвлөлтийн ажил хийж гүйцэтгэх, ирээдүйн хотын усны хэрэглээний 50 хүртэл хувийг газрын доорх уснаас, 25 хувийг гадаргын уснаас, үлдсэн 25 хувийг дахин ачигдсан уснаас хангах зорилтыг биелүүлэх боломжтой болж байна. Мөн газрын доорх усны ашиглалт, Хөгшин Орхон голын урсац нэмэгдүүлэх ажил, ирээдүйн хотын цэвэрлэх байгууламжийн ажлын төлөвлөлт, менежментийг уялдуулах боломжтой болж байна. Хархорум хот дэлхийд алдартай эко хот болж хөгжих үндэс суурь тавигдлаа.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна