📅
ЗАР

"Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэд бохирын үнэрээр амьсгалдаг боллоо" гэсэн мэдээллийн дагуу тус аймгийн Байгаль орчны газраас холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна

🕔 2025/07/19 15:36 4
"Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэд бохирын үнэрээр амьсгалдаг боллоо" гэсэн мэдээллийн дагуу тус аймгийн Байгаль орчны газраас холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна Тус сумын төвд бохир ус авч байсан цооногийг хаах, цэвэрлэх байгууламжийн хаягдлын сангаас шүүрсэн усыг сумын төв рүү орох хэсэгт шүүрлийн ус хуримтлуулах 4500 м3 багтаамжтай цуглуулах худаг байгуулж, цугласан усыг эргүүлэн татах ажлуудыг холбогдох аж ахуйн нэгжүүдээр хийлгүүлсэн.
Мөн тухайн цэвэрлэх байгууламжийн хаягдлын сангийн хүчин чадал хүрэлцэхээ больж халих, далангаас хөрсөнд нэвчиж шүүрэх асуудал үүсч байсан тул Эрдэнэс таван толгой ХК-ийн туслан гүйцэтгэгч компаниудыг цэвэрлэх байгууламжтай болох шаардлага тавьж ажилласны дагуу 4 аж ахуйн нэгж цэвэрлэх байгууламжийг шинээр суурилуулж, сумын төвийн цэвэрлэх байгууламжинд нийлүүлж байсан бохир усны хэмжээ хоногт 250-300 м3/хоног багассан байна.
Цаашид сумын төвийн цэвэрлэх байгууламжийн хаягдал ус хадгалах сангийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хаягдлын сангаас шүүрч байгаа усыг бууруулах шаардлагын дагуу Энержи ресурс ХХК-нь тухайн цэвэрлэх байгууламжийн хаягдал ус хадгалах санг 90,000 м3 өргөтгөхөөр 5 га газрыг Цогтцэций сумаас авч, зураг төслийг боловсруулж эхэлсэн байна.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна