ЗАР
БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР “ХУУРАЙ БҮС НУТГИЙН ОЙ, ХӨДӨӨ АЖ АХУЙ, БЭЛЧЭЭРИЙН ТОГТОЛЦООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН IV ХУРАЛ”-ЫГ НЭЭЖ, ҮГ ХЭЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хамтран “Хуурай бүс нутгийн ой, хөдөө аж ахуй, бэлчээрийн тогтолцооны ажлын хэсгийн IV хурал” болон “Хуурай бүс нутгийн зуны сургалт” -ын өнөөдөр эхэллээ. Энэхүү ажлын хэсгийн хуралдаан, зуны сургалтын үйл ажиллагаа БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар нээж, үг хэллээ.
Монгол орны байгалийн нөхцөл нь уудам тал нутаг, бэлчээр, ойн экосистемээр тодорхойлогддог. Манай улсын газар нутгийн 75 хувиас дээш нь доройтолд өртөөд байгаа өнөөгийн нөхцөлд тус ажлын хэсгийн авч хэлэлцэж буй resilient land use буюу тэсвэртэй, тогтвортой газар ашиглалт, ой-бэлчээрийн нэгдсэн систем, орлого, амьжиргааны тогтвортой эх үүсвэр нь бидний үндэсний тэргүүлэх чиглэлтэй нягт уялдаж байна.





































































































