📅
ЗАР

НҮБ-ЫН ОЙН КОМИССЫН “ХУУРАЙ БҮС НУТГИЙН АЖЛЫН ХЭСГИЙН IV ХУРАЛ” БОЛОН “ХУУРАЙ БҮС НУТГИЙН ЗУНЫ СУРГАЛТ” УЛААНБААТАР ХОТНОО ЭХЭЛЛЭЭ

🕔 2025/07/07 15:36 12
2025 оны 7 дугаар сарын 7–10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хамтран “Хуурай бүс нутгийн ой, хөдөө аж ахуй, бэлчээрийн тогтолцооны ажлын хэсгийн IV хурал” болон “Хуурай бүс нутгийн зуны сургалт” -ыг зохион байгуулж байна. Монгол Улс цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн доройтол, газрын менежмент зэрэг салбар дундын асуудлыг хамарсан олон улсын хамтын ажиллагаанд манлайлал үзүүлэх зорилгоор 2023 онд НҮБ-ын Ойн Комисст гишүүнээр элсэж, энэ хүрээнд байгуулагдсан “Хуурай бүсийн ой, мал аж ахуй–газар тариалан–бэлчээрийн нэгдсэн экосистем (Dryland forests, agrosilvopastoral system)”–ийн асуудлыг хариуцсан Засгийн газар хоорондын ажлын хэсгийг 2025 оны 7 сар хүртэл ахлан ажиллана.Хуралдааны гол зорилго нь хуурай бүс нутгийн хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог шинэчлэх, тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар зэргийг агро-силво-пастораль буюу ойн, бэлчээрийн, мал аж ахуйн нэгдмэл арга зүйгээр уялдуулан хөгжүүлэхэд оршино.Мөн хөдөө аж ахуй, ойн аж ахуйн уялдаа холбоо, бүс нутгийн хамтын ажиллагаа, олон улсын болон салбар хоорондын түншлэлүүдийн ач холбогдлын талаар хэлэлцэнэ.
Энэ удаагийн арга хэмжээнд НҮБ-ын Ойн Комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид, Бүс нутгийн болон олон улсын байгууллагын мэргэжилтэн, судлаачид, бодлого боловсруулагч зэрэг 15 орны 50 гаруй төлөөлөгчид биечлэн оролцохоор болсон. Хурлыг онлайн хэлбэрээр давхар зохион байгуулж, олон улсад болж буй нөхцөл байдлаас шалтгаалан биеэр оролцох боломжгүй гишүүн орнуудын төлөөлөл болон бусад орны 30 гаруй төлөөлөгчдийн оролцох боломжийг хангасан.НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан бөгөөд энэ удаагийн хурал нь 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын Талуудын бага хурал (UNCCD COP17) – ын бэлтгэл ажил болж байгаа юм.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна