📅

Хятад улсын уран зургийн бүтээлийн үзэсгэлэн” ӨМ-ын Улаанцав хотод эхэллээ

🕔 2020/09/11 18:40 494
“Хятадын мөрөөдөл 2020 тал нутгийн урлаг – Хятад улсын уран зургийн бүтээлийн үзэсгэлэн” ӨМ-ын Улаанцав хотод эхэллээ “Хятадын мөрөөдөл 2020 тал нутгийн урлаг – бүх улсын уран зургийн бүтээлийн үзэсгэлэн” 9-р сарын 10-ны өдөр ӨМ-ын Улаанцав хотын уран зургийн ордонд эхэллээ.
Хятадын утга зохиол урлагийн фонд, ӨМӨЗО-ны соёл аялал жуулчлалын тэнхим, ӨМӨЗО-ны уран зураачдын нийгэмлэг, “цаг эриний уран бичлэг уран зургийн сонин” болон Хөх хотын засгийн газар, Улаанцав хотын засгийн газраас хамтран зохиосон тус үзэсгэлэн нь “Хятадын мөрөөдөл 2020 тал нутгийн урлаг”-аар гол сэдэв болгож, ӨМӨЗО-ны ядуурлыг бууруулах үйл ажиллагааны амжилт бүтээлийг олон талаас харуулж, ӨМ орон мөн Хятадын үндэстнүүдийн олон түмний хамтын хүчин зүтгэлийг уран зургийн хэлбэрээр харуулсан байна.
Тус үзэсгэлэнд Хятад улсын хэмжээний 268 бүтээлийг дэлгэн үзүүлсэн байна. Үзэсгэлэн 9-р сарын 30-ны өдрийг хүртэл зохиогдох ба ирэх 10-р сараас Хөх хот дахь ӨМ-ын үзэсгэлэнгийн ордонд гаргагдах юм байна.
/Бэлтгэсэн: Х. Цэгц /скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна