📅

Солонгосын Дээд Лигийн тамирчдыг бэлтгэдэг сургуульд Ѳмнѳговийн сурагч тэнцжээ

🕔 2020/02/10 15:38 667
7-р сургуулийн 10-р ангийн сурагч Төгсийн Пүрэвдорж багаасаа волейболын спортод сонирхолтой 2-р зэрэгтэй тамирчин. 2 м гаруй өндөртэй, өсөх ирээдүйтэй тамирчин хүүд Солонгосын Дээд Лигийн тамирчдыг бэлтгэдэг улсдаа дээгүүрт ордог сургуулиас сургуульдаа суралцуулах хүсэлт, Урилга ирүүлжээ.
"Аndong youngmun highschool"-д Монгол улсаас анх удаа ахлах ангийн сурагч шалгуурт нь тэнцэж урилга хүлээж авч байгаа юм.Тэр дундаа говь нутгийн хүү сонгогдсон нь бахархмаар.
Т. Пүрэвдорж нь Уран барилдаанч бѳх, Рубик шоо, Гар зургийн уралдаан, математик, дугуйн спортын АВАРГА-аас гадна Хараа голын усанд живсэн хүүхдийн амь насыг аварч Шударга журам медалиар шагнагдсан шилдэг сурагч.

МУ-ын шигшээ багийн тамирчин Алтайн барс клубийн тамирчин, Спортын мастер Т.Доржнамжаа ах нь дүүгээ волейболын спортод хөтлөн оруулжээ.
Ийнхүү өмнийн говийн өсөх ирээдүйтэй тамирчин хүү 3 сард суралцахаар явах гэж байна. Солонгост суралцангаа волейболын бэлтгэл сургуулилт хийх эрх авах төдийгүй Солонгосын Дээд Лигийн тамирчин болох бүрэн боломж хүлээж байгаа юм.
Спортын тѳрѳлжсѳн сургалттай 7-р сургуулийн хамт олон тамирчнаа дэмжин ажиллаж байна.Түүнчлэн Өмнөговийнхоо спортын салбар, баг тамирчдаа үргэлж дэмжиж ирсэн Таван толгой ХК-аас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж говь нутгийн тамирчин хүүдээ их амжилтыг хүсч, урам өгч байгаа гэнэ.
Өмнөговийнхоо нэрийг дэлхийд цуурайтуулах өсөх ирээдүйтэй тамирчнаа өмнийн говьчууд минь дэмжээрэй.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна