📅

ТЭМЭЭЧИН Ж.ТОГТОХСҮРЭН МУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛЛОО

🕔 2021/05/25 11:07 533

Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, тэмээчин Жаалдүүгийн Тогтохсүрэн МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол тэмдгээр шагнагдлаа. Тэрбээр МУ-ын Ерөнхийлөгч Х. Баттулгаас шагналаа гардан авлаа.  Монгол уламжлалт мал аж ахуйн соёлыг хөгжүүлэх болон ховордож буй тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, удмын санг хадгалах, залуу хойч үедээ малч ухааныг өвлүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Жаалдүүгийн Тогтохсүрэн нар маань МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР боллоо.

Ж.Тогтохсүрэн нь "Галбын хөгжил” нэгдэлд 16 наснаасаа эхлэн тэмээчин болж байсан бөгөөд говь нутгийн эрс тэс уур амьсгалд говийн хүний тэсвэр хатуужлаар тэмээн сүргээ өсгөн үржүүлж энэ онд 1167 тоо толгой тэмээ тоолуулжээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна