📅

Түмэн газрын цайны зам-Хятад, Монгол, Оросын соёлын хамтын өв

🕔 2020/07/15 13:10 1 021
Евразийг сундалж, Хятад, Монгол, Орос гурван орныг холбосон худалдааны их жимийг “Түмэн газрын цайны зам” гэж нэрлэдэг. Цайны зам нь 17-р зууны сүүлчээс Торгоны замын дараахан үүсэж хөгжин 200 гаруй жилийг элээсэн бөгөөд Хятадаас голдуу цай зөөдөг байсан учраас “Цайны зам” хэмээн нэрлэх болжээ. 13000 км урт энэхүү зам нь эх газрын хамгийн урт худалдааны зам хэмээн түүхнээ тэмдэглэгджээ.Хятадын Фүжянь мужийн Ү И шань уулнаас эх авч, Оросын Санкт-Петербург хүртэл үргэлжилнэ. Энэ замаар Хятадын өмнөд болон төв нутгийн цайг Эрээний боомтоор хил давуулан, Хүрээ буюу одоогийн Улаанбаатараар дамжуулан Хиагтад хүргэдэг байсан аж. Цайг малын арьсанд боож, тэмээн жингээр зөөдөг бөгөөд тэмээн жин Хиагтаас буцахдаа голдуу арьс, ноосон даавуу зэрэг бараа ачдаг байжээ.
Цайны зам нь Хятад, Орос, Монголын түүхэнд чухал нөлөө үзүүлсэн гэж судлаачид бичсэн байдаг. Өнөө цагт Цайны замаар тэмээн жин биш галт тэрэг явах болсон төдийгүй гурван орны худалдаа хамтын ажиллагааны бэлгэдэл болсон Хятадын “Бүс ба зам” төсөл, Монгол улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, Оросын “Евразийн эдийн засгийн холбоо” нь хамтын ажиллагааны олон төслүүд хэрэгжүүлж байгаа билээ.
Сүүлийн үед Цайны замд Хятад, Монгол, Орос гурван улсын Засгийн газар ихээхэн анхаарал хандуулж, шинэ зууны хөгжлийн стратегитай уялдуулж, “Түмэн газрын цайны зам”-ыг дэлхийн соёлын өвд хамтран бүртгүүлэх үйл ажиллагаа өрнүүлж байгаа билээ.

/эх сурвалж : CRI/скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна